Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Нийслэлд 227 зүйл шувуу бүртгэгдсэнээс 42 нь нэн ховорт тооцогддог байна
Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа боллоо.
Нийгэм

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 11. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
Нийгэм

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн талаар хэн, юу хэлэв
Сайн хөрш садан төрлөөс илүү гэдэг. Манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байна. 70 жилийн турш нөхөрсөг харилцаатай явж ирснээс гадна харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, үр ашигтай хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж ирсэн билээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хятад орныг танин мэдэхүй” нэрийн дор энэ сарын 2-6-ны хооронд соёлын өдрүүд зохион байгуулж, ард түмний ёс заншил, өв уламжлал, үүх түүхээ харилцан сурталчилж, танилцуулав.
Нийгэм

С.Амарсайхан:“Энд амаргүй, хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна
/Зайсангийн амны зарим хотхонд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг байгуулна/
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр орой Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Нийгэм

Нэгдүгээр эмнэлгийн тохижилтыг чанартай, шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг газар дээр нь очиж шалган, холбогдох албан тушаалтнуудад тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Нийгэм

“Цэвэр агаартай-Автомашингүй” өдөрт оролцох хүсэлтэй ААН, байгууллагуудыг бүртгэж байна
Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Цэвэр агаартай-Автомашингүй” өдрийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаархи мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм. Мөн энэ арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагыг 9 дүгээр 12-ны өдрийг хүртэл Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэх юм байна
Нийгэм

АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сараас эхлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 2, 5, 8, 9, 17, 19, 21, 27 зэрэг хорооны нутаг дэвсгэрт үер бууж дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ.
Нийгэм

Оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг шинэчлэн НИТХ-д өргөн барихаар боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Нийгэм

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Нийгэм

Нөхөн сэргээлт хийсэн тухай тайланг энэ сарын 25-ны дотор МХЕГ-т ирүүлнэ
МХЕГ-аас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан уул уурхайн компаниудад эзэмшиж байсан талбайдаа нөхөн сэргээлтийг холбогдох журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгөх, үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 25-ны дотор МХЕГ-т ирүүлэхийг үүрэг болголоо.
Нийгэм

Хууль бусаар хайлуур жонш олборлож байжээ
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран тус аймгийн Өлзийт сумын нутагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж тусгай зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоов. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, хууль бусаар олборлосон хайлуур жоншийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэдээр техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ.
Нийгэм































