Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлгийг нээж үг хэллээ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болж байна.
Энэхүү хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн салбарынхан үндсэн илтгэлээ танилцуулж байна.
Нийгэм

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
11:00-15:00 цагт 2, 27-р хороо Сэлбийн 1, 2, 5, 10, 11, 12, 6, 13-р гудамж, 102-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:00 цагт 2, 4-р хороо Гэгээ, Бэрс, Нийгмийн ухааны ДС-ууд, Нийслэлийн шүүх тамгын хэлтэс, БЗД, Хүч спортын хороо, 805-р ЦА, /809-р тусгай, ЦЕГ-ын ЗУГ, Нийгмийн хэв журмын газар, Хүүхэд хөгжил хамгаалал төв, Ханин сүм болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт 2-р хороо, их Дарь эхийн 1-17, Сэлбийн 10, дунд Дарь эхийн 3-45-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
Нийгэм

10,000 хүн нэгдэж Туул голын эрэг дагуу цэвэрлэгээ хийнэ
“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийгэм

Тарваган тахлаар нас барсан нь шинжилгээгээр батлагджээ
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн нутаг Цагааннуур тосгоны 2 иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилсөн хэрэг гарсан. Тухайн иргэд нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд нөхөр болох “Т” нь 04 дүгээр сарын 28-ны өдөр, эхнэр болох “Р” нь хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад энэ сарын 01-ний өдөр нас барсан юм.
Нийгэм

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ
Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар боллоо.
Нийгэм

Улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн юм.
Нийгэм

Угийн бичиг хөтлөх аргазүйн сургалтад хамрагдаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ‘’Угийн бичиг хөтлөх арга зүйн’’ сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад дүүргийн 28 хорооны хэсгийн ахлагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Анагаах ухааны доктор, Хүний их эмч Э.Энхмаа удирдан явуулж байна.
Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг шинэчлэн байгууллаа
НИТХ-аар батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам”, “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн сард ААН, байгууллагуудтай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу шинэчлэн байгуулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах үүрэг даалгавар өгсөн.
Нийгэм

ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” Гэр бүл төлөвлөлт” үндэсний зөвлөгөөнийг өнгөрсөн жил зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үр дүнд улсын төсвөөс зарцуулдаг жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн төсвийг 10 дахин нэмэгдүүлж чадсан амжилттай.
Нийгэм

“Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлж 2019 онд ашиглалтад орно
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Цагаанчулуут багт баригдах амралт, чөлөөт цагийн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолд оролцлоо. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Цагаанчулуут багийн 20 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамарсан, спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн хэсгээс бүрдэх томоохон байгууламж юм.
Нийгэм

Увсад нэг өдрийн дотор хоёр удаа газар хөдлөжээ
Увс аймгийн Сагил сумын Баярзүрх багийн “Цагаан шувуут” гэдэг газар өчигдөр өдрийн 07:46 цагт 4.6 магнитут, 07:55 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.01-ний өдрийн 08:08 цагт ООГХ-ээс ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.
Нийгэм

Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгав
Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгаж, зээлийн авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан бусад үйл ажиллагаа, төсвийн урамшууллыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулж байхаар боллоо.
Нийгэм

БАЯН-ӨЛГИЙГЭЭС ИРСЭН АГААРЫН ХӨЛГИЙН ЗОРЧИГЧДЫГ ТУСГААРЛАЛАА
Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өнөөдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийж эхэллээ.
Нийгэм

Нас барсан иргэдээс авсан шинжилгээний хариу маргааш гарах нь
Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн тодорхой бус өвчнөөр өвчилж, нас барсан тохиолдол гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн А/318 дугаар захирамжаар аймаг, сумдын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллуулж байгаа.
Нийгэм

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Цэрэг татлагыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, зохион байгуулалтын болон бусад асуудлуудыг хэлэлцлээ.
Нийгэм

Ирээдүйн инженерүүддээ сургалтын төхөөрөмж бэлэглэлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Амарын талбайд зохиогдсон “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагааны үеэр ерөнхий боловсролын найман сургуульд ЮНИМАТ технологийн танхим тохижуулан өгөх батламжаа гардууллаа. Уул уурхай даган хөгжиж буй Эрдэнэт хотдоо инженерийн боловролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэд төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодит хөрөнгө оруулалт хийсэн энэхүү ЮНИМАТ танхим нь хүүхдийн хүсэл мөрөөдлийг биет үзүүлэн болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Нийгэм



























