ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо

АГААРЫН БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хүйтний улиралтай зэрэгцээд агаарын бохирдол нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт ихсэх хандлагатай болж байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжүүдийг гаргаж, ард иргэд та бүхнийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, хэвшихийг уриалж байна.
Нийгэм

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90.4 хувийг амьсгалын замын өвчтэй хүүхэд эзэлж байна
Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 48 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
Нийгэм

ЭНЭ ОНЫГ “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-ХӨГЖЛИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шинэ оны анхны хурлаа хийлээ. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагын чадавхи, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зорилтод бүлгийн иргэдэд чиглэгдсэн үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах зорилтын хүрээнд 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлахаар шийдвэрлэв.
Нийгэм

Цэргийн үүрэгтний бүртгэл эхэллээ
Нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэлийн ажлыг засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд байгуулах юм.
Нийгэм

Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт ХСИС-д сурах эрхийн бичиг гардуулав
Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр тус тус сургуульд суралцах эрхийн бичиг гардуулав.
Нийгэм

Хяналт шалгалтад 45 объектыг хамруулж, 220 зөрчил илрүүлжээ
Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.
Нийгэм

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Хүүхдийн эмнэлгийн нээлтэд Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, аймгийн удирдлагууд, НЭ-ийн хамт олон шинэ оны ажлын эхний өдөр тохиосон эл үйл явдалдаа чин сэтгэлийн баяр талархалтайгаар оролцсон юм.
Нийгэм

Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-21-нийг дуустал зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд байгуулах гэж байна.
Нийгэм

































