Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
ЗГ:"Байдрагийн усан цахилгаан станц төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав
Эх орондоо өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг хийх боломж бүрдлээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өргөтгөсөн худалдааны эхний өдөр 14.6 тонн мах борлуулжээ
Сэрэмжлүүлэг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа

Осол гэмтлээс урьдчилан сэргийлцгээе
Сүүлийн 5 жилд осол гэмтлийн дараах шалтгаанууд тэргүүлж байна. Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх гэмтэл нь бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэх шалтгааны 1-рт орж байгаа бол 2-р шалтгаан нь 0-4 насанд түлэгдэлт, 5-19 насанд зам тээврийн осол, 20-39 насанд хүчирхийлэл, 40-44 насанд амьгүй механик хүчинд өртөх осол орж байна. Осол гэмтлээс урьдчилан сэргийлцгээе.
Нийгэм

Замын-Үүдэд осолдсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
Энэ сарын 8-нд Улаанбаатараас Замын Үүд чиглэлийн 47 хүнтэй нийтийн тээврийн автобус, сумаас 10 км зайтай орох хаалга мөргөж, зам тээврийн осол гарсан. 2 хүн нь ослын газарт амиа алдаж, 45 хүн хүнд болон хөнгөн гэмтэж бэртсэн. Осолд орсон иргэдэд орон нутгийн эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлэн, эрэмбэлэн ангилж, Замын-үүд сумын эмнэлэг рүү зөөвөрлөн хүргэж, бүх хүнд ЭХО, рентген оношилгоог хийлээ.
Нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 4 ТОДОРЛОО
Өмнөговьчууд 2018 онд 2598440 толгой мал сүрэг тоолуулсан бөгөөд 5951 малчин өрх байдаг аж. Монголын уламжлалт мал аж ахуй, мал маллах арга ухааныг залуу малчдад өвлүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус аймгийн малчдыг Монгол Улсын "АВАРГА МАЛЧИН"-аар тодруулжээ.
Нийгэм

Сар шинийг угтсан урьдчилан сэргийлэх шалгалт эхэллээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр болохтой холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 02 сарын 08-ны өдрүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор хяналт шалгалтыг эхлүүллээ.
Нийгэм

Б.Мөнхбаатар Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогджээ
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирал асан Б.Мөнхбаатарыг томилжээ. Тэрээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох тухай яриа гарч байсан ч нэрээ татаж байгаагаа саяхан хэвлэлийнхэнд мэдээлээд байсан юм.
Нийгэм
Хорих ангиудад гомдол, хүсэлтийн хайрцаг ажиллаж эхэллээ
Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/111 дугаар тушаалаар “Хорих, цагдан хорих, баривчлах төв байранд хоригдож байгаа этгээдээс тухайн анги байрны үйл ажиллагаа, алба хаагчийн харилцаатай холбоотой гомдол, хүсэлтийг шууд хүлээн авах хайрцаг ажиллуулах журам”-ыг батлан гаргасан. Тэгвэл прокурорын байгууллагын нэгж газрууд уг журмын хэрэгжилтийг хангаж, хяналтын харьяа хорих ангиудад тусгай хайрцгийг ажиллуулж эхэлжээ.
Нийгэм

Хүүхдийн 695 орыг нэмэлтээр дэлгэн зохицуулалт хийжээ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар, амбулаторийн 57.508 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4136 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.
Нийгэм

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан энэ сарын 16-нд болно
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.”
Нийгэм

С.Чинзориг:Цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна
МҮЭХ-ныхон өчигдөр Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулахыг шаардаж ХНХ-ын сайд С.Чинзоригт санал хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр энэхүү шаардлагын дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал ХНХЯ-ны байранд болов.
Нийгэм

Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Нийгэм


































