ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Сайдыг чөлөөлөх, огцруулах саналыг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Улс төр

АРДЧИЛСАН НАМ БАЙРТАЙ БОЛНО
Ардчилсан намын шинэ байрны шав тавих ёслол өнөөдөр Яармагийн дэнжид боллоо. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, барилгын ажлын гүйцэтгэгч "Хөрш заан" компанийн захирал УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Улс төр

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны өмнөх хуралдаанаар (2018.11.28 Лхагва гараг) Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх явцадаа хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд санал хураалт явууллаа.
Улс төр

Сайд Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргав
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцууллаа.
Улс төр

Ж.Батзандан: МАНАН-г унагаах тэмцэл маань одоо л эхэлж байна
-АН-ын дарга, удирдлагууд удахгүй ирээд баяр хүргэх байх-
Засгийн газрыг огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг нэгдмэл байр суурьт хүрч, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн ч Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар бүлгийн шийдвэрээс зөрж эсрэг санал өгсөн.
Улс төр

“М.ЭНХБОЛДЫН ДАРАНГУЙЛЛЫГ ЗОГСООЁ”
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэд 2018.11.20-нд олон нийтийн хүсэлтийг үндэслэн “60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ГАЦААЖ БУЙ ЭРХ МЭДЛИЙН НӨЛӨӨЛӨЛ, ТӨРИЙН ДАРХЛААГ СУЛРУУЛАХ ҮР ДАГАВРЫН ТУХАЙ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт хөдөө орон нутгийн болон нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлгээс 100 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий прокурор нарт шаардлага гаргаж, нягтлан боловсруулж, хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэхээр шийдвэрлэжээ.
Улс төр

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 61.1 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс үүдэх үр дагаварыг нягтлах шаардлагатай тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм.
Улс төр


































