БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Нийслэлийн Цэргийн штаб 2019 оны “Тэргүүний цэргийн штаб”-аар шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг бүрэн гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан тул Батлан хамгаалах салбарын 2019 оны Тэргүүний Цэргийн штабаар шалгарсан байна.
Нийгэм

Утааг бууруулахад дэмжлэг үзүүлж байгаа цэргийн алба хаагчдад талархал илэрхийлэв
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас 300 гаруй цэрэг Тавантолгой түлш ХХК-д ажиллаж байна. Цэргүүд шахмал түлш савлах, түгээх зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Нийгэм

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жил, “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойг тохиолдуулан ажлын амжилтаар хамт олноо манлайлж, эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган идэвх санаачилгатай ажилласан ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Нийгэм

С.Нямзагд нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон хүртэв
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч, академич, “Этүгэн” их сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга С.Нямзагдыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр гардуулан өгөв.
Нийгэм

Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
Нийгэм

Хяналт шалгалтад 591 байгууллагыг хамруулан 2998 зөрчлийг илрүүлжээ
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагуудад “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг энэ сарын 03-18-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгууллаа.
Нийгэм

Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо
Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 31 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо.
Нийгэм

Түлшний зөв галлагааны заавар, зөвлөмжийг хүүхдүүддээ сайн зааж өгөх хэрэгтэй
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй иргэдээ интернэтээр бүртгэж байна
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.9-д заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооны дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санг бий болгох” зорилготой ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Нийгэм

Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгууллаа.
Нийгэм

Төв талбайн "Мөсөн коток"-т иргэд үнэ төлбөргүй гулгах боломжтой
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, иргэд олон нийт оролцов.
Нийгэм

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Хөв байгуулснаар цас, бороо, үерийн усыг нөөцлөн ашиглах эхлэл тавигдав
Гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 10500м3 ус хуримтлуулах хүчин чадалтай хөв /хиймэл нуур/-ийг нийслэлийн төсвөөр анх удаа байгууллаа.
Нийгэм

Нийт дуудлагын 91,8 хувийг ахуйн гал түймэр эзэлжээ
Нийслэлийн хэмжээнд 2019 онд 3148 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчид дээрх дуудлагаас 1345 хүний амь нас, 43,3 сая төгрйгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нийгэм































