Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ

Манай улсын 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байна
Хүн амын Д амин дэмийн хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэл насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутал, эсхүл нөөц дутмаг байгааг тогтоожээ.
Нийгэм

Олимпын гудамжны замыг хаажээ
Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпын гудамжны авто замыг хаалаа. Уг замыг 1.6 жилийн хугацаатай хаах юм. Учир нь Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух ”Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” барьж эхлээд байгаа билээ.
Нийгэм

Үндсэн хуулийн цэцээс шилжүүлсэн асуудлыг буцаахаар тогтов
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгээр магадлалтай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан хүсэлтийг хэлэлцэв.
Нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг даржээ
Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хуримтлагдсан болон шинээр үүсч буй лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгээд байна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд уг тоног төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болжээ.
Нийгэм

“Өгөөмөр өдөр арга” хэмжээнд 10 мянга гаруй хүн оролцлоо
Хог хаягдлыг бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хуучин эд зүйлсээ хаялгүй дахин ашиглуулах зорилгоор “Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүрэгт зохоин байгууллаа.
Нийгэм

“Азийн Гран При”-гийн 11 ялагч их цэвэрлэгээ хийнэ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотойгоор 6-р сарын 30-ны өдөр зохион байгуулна.
Нийгэм

ОХУ-тай хамтарсан хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал болж байна
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал манай улсад болж байна. Төлөвлөлтийн хуралд Оросын талаас оролцож байгаа ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал М.Я.Носулевийг Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа хүлээн авч уулзаж, хамтарсан сургуулийн талаар ярилцлаа.
Нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулахад сансрын технологи ашиглана
НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссоос “Сансрын технологийг гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой хөгжилд ашиглах төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгийн хуралдаан Тайланд улсын Бангкок хотноо боллоо.
Тус хуралдаанд нийт 20 гаруй улсын төлөөлөгчид оролцож өөрсдийн улс оронд сансрын технологи /зайнаас тандан судлалын хиймэл дагуул, холбооны хиймэл дагуул/-ийн хэрэглээ, ашиглалт болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд ашиглаж буй туршлагаа танилцуулжээ.
Нийгэм

Бямба гарагт хуучин эд зүйлсээ бэлэглэж болно
Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг энэ Бямба гарагт Улаанбаатар хотын 9 дүүрэгт болно. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Нийгэм

Наадмын хөтөлбөр энэ сарын 20 гэхэд гарна
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюссер Г.Цоггэрэл нар танилцуулж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хорооны дарга нар асуулт асууж, санал хэллээ.
Нийгэм

Зайсан дахь барилгуудыг бүгдийг нь буулга
Улаанбаатар хотын удирдлагууд 2011-2012 оны хооронд буюу нэг жилийн хугацаанд Зайсан орчимд 168 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ зөвшөөрлийн дагуу хамгаалалтын онцгой бүсэд 894 обьект, энгийн хамгаалалтын бүсэд 500 гаруй барилга баригдсан байна. Зайсан гэнэт барилгаар дүүрсэн шалтгаан энэ л дээ.
Нийгэм

Сүйхэнт уулын чулуужсан ойн үлдэгдэл тонуулчдын гарт сүйдэж дуусчээ
Сүйхэнт уулын чулуужсан ойн үлдэгдэл одоогоос 120 сая жилийн тэртээд буюу Юри болон Цэрдийн галавын зааг үед холбогдох нэн эртний ховор тогтоц бүхий гайхамшигт газар боловч гадаад, дотоодын ашиг хонжоо хайгчдын тонуулд өртсөөр өдгөө 0.5 га талбайд үлджээ. Сүйхэнт уулыг УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан хэдий ч хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байж иржээ.
Нийгэм

“Дархан Дулааны цахилгаан станц” алдагдалтай ажиллаж байгаа тул үнэ тарифаа нэмнэ
“Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК энэ онд их засварын ажилд 683.12 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Одоогоор засварын ажил нь эхэлсэн бөгөөд 255.2 сая төгрөгийн 21 нэр төрлийн бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах бизнес төлөвлөгөө батлуулсан аж. Харин хэрэглээний ус, дулааны үнийг 7-8 сард нэмэхээр болсон байна.
Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн түвшинг тогтоожээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлд их болон дунд багтаамжийн автобус, троллейбусаар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд түвшин тогтоох шалгалт хийжээ. Үүнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан аж.
Нийгэм





























