Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ганцхан удаагийн сүрдүүлгээр хулгайч сайтууд номхрохгүй
Cүүлийн үед оюуны өмч хулгайлах асуудал Монголд төдийгүй дэлхий дахинд гарах болсон. Тэгвэл энэ асуудлаар жүжигчин Б.Навчаа ойрын өдрүүдэд ихээхэн бухимдаж явна. Учир нь, энэ нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан "Navchaa film"-ийн бүтээл "Ларьдма" хэмээх Монголын уран сайхны киног “Скаймедиа” албан ёсны зөвшөөрөл аван хэрэглэгчдэдээ үзүүлсэн аж. Гэтэл saak.biz mongolbox.com, ongiroo.mn, bidkino, huurhun tk, Tvaguuco.blogspot.com хуулан сайтдаа байршуулсан юм. Энэ асуудлыг жүжигчин Б.Навчаа зүгээр хараад суусангүй. Тэрээр "Хүний оюуны өмчийг хулгайлж, арчаагүй аргаар мөнгө ологсдын буруу аргаар ажиллуулж байгаа сайтуудыг устгуулна. Чаддаг гэдгээ ч нотоллоо. Одоогийн байдлаар манай киног тавьсан сайтуудыг устгав. Өөр хулгайгаар тавьж устгуулах сайт байна уу. Би хэлсэн амандаа хүрдэг хүн шүү" гэж өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан эр бяраа гайхууллаа. Ямартай ч дайчин, зоригтой жүжигчин бүсгүй маань Монголын хулгайч сайтуудад хэн болохоо харуулж, оюуны өмчөө хамгаалан тэдэнтэй тэмцэж болдгийг харуулав.
Гэхдээ энэ зөвхөн нэгхэн удаагийн оюуны өмчийг хамгаалсан явдал. Ганцхан киног хулгайгаар байрлуулснаасаа болж 10-аад сайт хаалгаа барилаа. Гэтэл өдөр тутмын сониноор амь тариа хийж буй сайтууд хэр байгаа билээ дээ. Өдөр тутмын сонинууд бол өглөө бүр хэн нэгнийг шинэхэн мэдээллээр угтах оюуны талх. Гэтэл тэр талхыг бүтээхийн тулд хагас өдөр хөлөө эргэтэл гүйж мэдээ цуглуулаад, хагас өдөр нь түүнийгээ буулгах гэж оюунаа мэрэн байж зүтгэсэн сэтгүүлчдийн хөдөлмөрийг сайтууд зүгээр л мэрж, сайтынхаа хандалтыг тэлж сууна. Энэ талаар гомдол санал гаргах гэхээр ёстой нөгөө буух эзэн, буцах хаяг нь олдохгүй. Өнгөрсөн жилийн яг энэ үед ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар хулгайч сайтуудыг цэгцлэх арга хэмжээ авч эхэлсэн. Улмаар “Amjilt.com”, “Coolstayle.com”, “Dencel.com”, “Ineehuu.com”, “Kino99.com”, “Kinochid.net”, “Mglvideo.com”, “Mngtv.com”, “Mongolduu.com”, “Muzic.zaluu.com”, “Sakwarez.com”, “Shuurhai.com”, “Tansag.net”, “Tulhuur.com”, “Duulian.com”, “Topmongol.com” гэсэн 16 сайтыг дотоодын болон гадаадын хүмүүсийн бүтээл туурвилыг хуулж тавьсан, хүний оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хулгайлсан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь түр хугацаанд түдгэлзүүлсэн. Гэсэн ч тун удалгүй богинохон настай хориг нь эцэс болж, хулгайн хэрэг гарсаар.
Хулгайч сайтуудын хулгайн арга олон янз. Сонингийн бүтэн нүүр материалыг яг тэр хэвээр нь өөрийн сайтдаа оруулсан нь байхад, ярианаас хэд хэдэн мэдээ өндөглүүлдэг нь ч байдаг. Ингэхдээ ядаж бичигчийнх нь автор аль эсвэл мэдээллийн эх сурвалжийг нь огт дурддаггүй. Ингэж өдөр тутмын сонингийн нүүр хуудсан дээрхи мэдээллээр тэтгэгдэн гэдэс цатгалан хандалт нь нэмэгдээд ирэхээр сайтаа үнэд хүргэн зардаг нөхдүүд ч бий. Энэ мэтийн хулгайч сайтууд дүүрсэн учраас бүхэл бүтэн редакцитай, төлөвлөгөөтэй, нормтой, зарчимтай ажиллаж байгаа мэдээллийн сайтууд, хөдөлмөрлөж байгаа сэтгүүлчид хохирч байна. Тиймээс маш сайн хянаж, стандарт тогтоож, түүнийг биелүүлж чадахгүй байгаа сайтанцаруудын “амыг барих” цаг аль хэдийнэ болсон. Ядахдаа сайтдаа хулгайн замаар биш хөдөлмөрөөрөө хөгжүүлэхэд хүрэлцэх хүний бүрэлдэхүүнтэй редакцитай, өөрсдөө мэдээ, ярилцлага, сурвалжлагандаа гүйж, нийтлэлээ бичиж гаргадаг сайтуудад эрхийг нь олгоод хянаад суудаг болчихвол ч юундаа тэрсэлдээд байхав.
Сүүлийн үед “од” гэж биеэ тоосон хоёрхон уран бүтээл дүнгэн данган гаргасан нөхдүүд сэтгүүлч гэдэг нэрийг сонсохоороо л хамранд нь баас түрхсэн мэт царайлах болж. Худал, үнэн шар мэдээ гаргадаг болохоор нь тэгж байгаа юм байх. Гэтэл үнэндээ сайтуудын нэг нэгнээсээ хулгайлж тавьдаг мэргэжлийн бус хэн нэгний бичсэн мэдээнцэрээр одонцор болсон нөхдүүд шүү дээ тэд чинь. Гэтэл түүнийгээ их юманд бодоод сэтгүүлчдийг тэр чигээр нь одонцоруудтай хөөцөлддөг гээд ойлгочихсон нь харамсмаар. Энэ мэт 100 жилийн түүхтэй сэтгүүлзүйн салбарыг гутаах сайтууд, мэдээнцэр бичигчдийг цэгцлэх цаг ирсэн мэт. Өнгөрсөн онд хамтарна гээд л сүр дуулиан дэгдээн гар хөлийн үсгээ зуралцсан гэрээ яасан юм бол оо гэдийг ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хорооноос асуумаар...
Cүүлийн үед оюуны өмч хулгайлах асуудал Монголд төдийгүй дэлхий дахинд гарах болсон. Тэгвэл энэ асуудлаар жүжигчин Б.Навчаа ойрын өдрүүдэд ихээхэн бухимдаж явна. Учир нь, энэ нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан "Navchaa film"-ийн бүтээл "Ларьдма" хэмээх Монголын уран сайхны киног “Скаймедиа” албан ёсны зөвшөөрөл аван хэрэглэгчдэдээ үзүүлсэн аж. Гэтэл saak.biz mongolbox.com, ongiroo.mn, bidkino, huurhun tk, Tvaguuco.blogspot.com хуулан сайтдаа байршуулсан юм. Энэ асуудлыг жүжигчин Б.Навчаа зүгээр хараад суусангүй. Тэрээр "Хүний оюуны өмчийг хулгайлж, арчаагүй аргаар мөнгө ологсдын буруу аргаар ажиллуулж байгаа сайтуудыг устгуулна. Чаддаг гэдгээ ч нотоллоо. Одоогийн байдлаар манай киног тавьсан сайтуудыг устгав. Өөр хулгайгаар тавьж устгуулах сайт байна уу. Би хэлсэн амандаа хүрдэг хүн шүү" гэж өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан эр бяраа гайхууллаа. Ямартай ч дайчин, зоригтой жүжигчин бүсгүй маань Монголын хулгайч сайтуудад хэн болохоо харуулж, оюуны өмчөө хамгаалан тэдэнтэй тэмцэж болдгийг харуулав. Гэхдээ энэ зөвхөн нэгхэн удаагийн оюуны өмчийг хамгаалсан явдал. Ганцхан киног хулгайгаар байрлуулснаасаа болж 10-аад сайт хаалгаа барилаа. Гэтэл өдөр тутмын сониноор амь тариа хийж буй сайтууд хэр байгаа билээ дээ. Өдөр тутмын сонинууд бол өглөө бүр хэн нэгнийг шинэхэн мэдээллээр угтах оюуны талх. Гэтэл тэр талхыг бүтээхийн тулд хагас өдөр хөлөө эргэтэл гүйж мэдээ цуглуулаад, хагас өдөр нь түүнийгээ буулгах гэж оюунаа мэрэн байж зүтгэсэн сэтгүүлчдийн хөдөлмөрийг сайтууд зүгээр л мэрж, сайтынхаа хандалтыг тэлж сууна. Энэ талаар гомдол санал гаргах гэхээр ёстой нөгөө буух эзэн, буцах хаяг нь олдохгүй. Өнгөрсөн жилийн яг энэ үед ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар хулгайч сайтуудыг цэгцлэх арга хэмжээ авч эхэлсэн. Улмаар “Amjilt.com”, “Coolstayle.com”, “Dencel.com”, “Ineehuu.com”, “Kino99.com”, “Kinochid.net”, “Mglvideo.com”, “Mngtv.com”, “Mongolduu.com”, “Muzic.zaluu.com”, “Sakwarez.com”, “Shuurhai.com”, “Tansag.net”, “Tulhuur.com”, “Duulian.com”, “Topmongol.com” гэсэн 16 сайтыг дотоодын болон гадаадын хүмүүсийн бүтээл туурвилыг хуулж тавьсан, хүний оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хулгайлсан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь түр хугацаанд түдгэлзүүлсэн. Гэсэн ч тун удалгүй богинохон настай хориг нь эцэс болж, хулгайн хэрэг гарсаар.

0 Сэтгэгдэл