Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Солонгосын эмч нар Баянзүрхийн иргэдэд үйлчлэв

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн санаачлагаар Солонгосын Чосун их сургуулийн анагаахын салбарын эмч оюутнууд Монголд ирж өчигдөр Баянзүрх дүүргийн зарим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Эмэгтэйчүүд, шүд, дотрын гэсэн чиглэлийн тэргүүлэх эмч нар өөрийн оюутнуудын хамт нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн өрх толгойлсон болон эмнэлгийн тусламж үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй 80 гаруй иргэнд анхны үзлэг хийж, онош тодруулах шаардлагатай эсэхэд зөвлөгөө өгч, зарим хүний шүдний цоорлыг ломбодох зэрэг үйлчилгээ үзүүлж, өөрсдийн авчирсан эм танг үнэгүй өгсөн юм. Чосун их сургуулийн эмнэлэг нь улсдаа эхний тавд ордог, шилдэг үйлчилгээтэй эмнэлгийн байгууллага.

Тус эмнэлгийн зүгээс цаашдаа тогтмол эмч нар нь ирж үзлэг оношлогоо хийх мөн хоёр улсын Засгийн газрын гэрээгээр Солонгосын зээлээр Баянзүрх дүүрэгт оношлогоо эмчилгээний төв байгуулахаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцсан байна.

0 Сэтгэгдэл