Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Чингисийн талбайд зохион байгуулсан соёл урлагийн арга хэмжээнүүд “UB swing night” жазз хөгжмийн үдшээр өндөрлөлөө

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Чингисийн талбайд “Дээлтэй Монгол - 2015” наадам, “Учиртай гурван толгой” дуурь, Рок, поп бүх оддын тоглолт, “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам – Монгол дэнс фестиваль, “Морин хуурын олон улсын фестиваль”, Ulaanbaatar Swing night” жазз хөгжмийн үдшийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнүүдийн хаалт болгож энэ сарын 14 -ний өдөр зохион байгуулсан “Ulaanbaatar swing night” фестивальд нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцов.

Тус фестивальд Монгол Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид жазз хөгжмийг эгшиглүүлж, Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн формейшн тэмцээнд гурав дахь удаагаа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон “Стар” хамтлагийн бүжигчид “Swing” бүжгийн хэмнэлийг мэдрүүлж , Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар дэлхийн алдарт уран бүтээлүүдээр ая дуугаа өргөж, нийслэлчүүдтэйгээ Улаанбаатар хотын Төв талбайд нэгэн үдшийг өнгөрөөлөө.

Энэ үеэр нийслэлийн ИТХ – ын хурлын дарга Д.Баттулга “Та бүхнийхээ энэ үдшийн амар амгаланг айлтгая. Бид нийслэлчүүддээ таван өдрийн турш үндэсний, сонгодог, орчин үеийн дуу хөгжим, бүжгийн тоглолтуудаа сонирхууллаа. Нийслэлчүүд, жуулчид маань Манай улсын урлаг соёл ямар түвшинд хүрснийг энэ хэдэн өдрийн арга хэмжээнээс мэдэрсэн биз ээ. Эдгээр арга хэмээг бид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг хэлэхэд таатай байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл “Сүүлийн сар гаруй хугацаанд Улаанбаатар хот Төв Азийн соёлын төв болсон гэж хэлэхэд буруудахгүй байх. “Play time” амьд хөгжмийн наадам, “Best of classics” сонгодог урлагийн үдшээс эхлээд энэ олон арга хэмжээг үзэж сонирхсон хүмүүс Манай улсын соёл урлаг аль хэдийн дэлхийн түвшинд хүрчээ хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан. Би өөрөө ч хэсэг хугацаанд соёлын шоконд орсон. “Учиртай гурван толгой” сонгодог дуурийг анх удаа задгай талбайд тоглосон нь олон хүнд хүрч, үндэсний урлагаараа бахархах бас нэгэн боломж болж чадлаа. Ингээд энэ бүх арга хэмжээг зохион байгуулсан хүмүүс, авьяаслаг, чадвартай уран бүтээлчид болон соёлын үйлчилгээг иргэдэд нээлттэй зохион байгуулах боломж олгосон нийслэлийн ИТХ – ын төлөөлөгчиддөө талархал илэрхийлье” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан