Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
“Шаргалжуут” рашаан сувиллаар үйлчлүүлэгчдийн 95,5 хувь нь эдгэрэлттэй байжээ
Эпилепси өвчтэй хүн яагаад очиж эмчлүүлж болохгүй вэ
А.ЭРХЭС

“Шаргалжуут” рашаан сувилал”-ын газар нь рашаан эмнэлэг, нөхөн сэргээх эмнэлэг зэрэг эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагчдыг хүлээн авах өвөл зуны байр, эко буудал, өдөрт таван удаа хоол цайгаар үйлчлэх хоол зоогийн газар, ресторан, амралт чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах спортын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, лоунж жуулчны баазаар үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Тус сувиллын их эмч Д.Оюунбат бидэнд хөтөч хийж рашаануудынхаа талаар мэдээлэл өгөв. Энд уушигны, элэг цөсний, зүрхний, бөөрний, мэдрэлийн, ходоодны хүчил ихдэх, багадах үеийн, лхамын, нүдний, хамрын, чихний, хоолойн, өвдөг тохойн, үе мөчний, хөхний, давсагны, нарийн бүдүүн гэдэсний, хүйсний, харшлын, эмэгтэйчүүдийн, эр эм бэлгийн, ясны, улаан бөөм, цагаан бөөм, хүрэн цоргот, даралтны, сахарын, гэх мэт 108 төрлийн рашаан байдаг аж. Мөн бүхэл кальц гаргадаг ясны рашаан, дуу авиагаар гардаг хоолойн рашаан, бүүвэйн, хөлний рашаан, хорхойтой хүйтэн рашаан, зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн сонин нууцыг агуулдаг рашаан булгууд хүртэл олон байдаг юм билээ. Бүгд л өөр өөрийн гэсэн эд эрхтэнтэй адил хэлбэртэй нь сониуч бидний нүдэнд өөрийн эрхгүй тусч байв. Д.Оюунбат эмчийн хэлснээр бол рашааныг дур зоргоор биш эмчийн заавраар уух ёстой байдаг байна. Тэр нь ч, энэ нь ч сайн гээд толгой мэдэн уувал тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зарим рашаан нь тухайн хүний хууч өвчнийг сэдрээдэг гэмтэй гэнэ. Хэрвээ эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэхгүй бол үр дүнгээ өгдөггүй хэмээн тэрээр ярьсан юм.
Үйлчлүүлэгчдийн хувьд ирснээсээ хойш хоёр гурван хоногийн дотор үр дүн нь мэдрэгддэг хэмээн ам сайтай байдаг аж. Сувилуулахаар ирсэн үйлчлүүлэгчдээ байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик, төрөл бүрийн усан, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан эмчилдэг байна. Үзлэгийн зургаан кабинет, эмчилгээ сувилгааны 16 тасаг, кабинетаар 20 нэр төрлийн эмчилгээ сувилгаагаар үйлчилгээ үзүүлдгээс гадна сувилуулагч бүрийг эмч үзэж тусгайлсан эмчилгээний хөтөлбөрөөр эмчилдэг аж. 2011-2014 онд эмчилгээний үр дүнд 38 хувь нь эдгэрсэн, 57,5 хувь нь сайжирсан, 95,5 хувь нь эдгэрэлт сайжралттай байжээ. Гэхдээ мэдээж хориглох заалт гэж бий. Энд аливаа өвчний хурц хүнд үе, сэдрэлийн үе, бөөрний дутагдал, хордлогот бамбай, халдварт өвчин, сүрьеэ, цусны өвчин, хорт хавдар, жирэмсэн, нян тээгч нь тогтоогдсон, зүрх судас эрхтний эмгэг, артерийн даралт ихдэх өвчин, мэдрэлийн эмгэгийн хүнд хурц хэлбэр, эпилепси уналт, сэтгэцийн өвчин, архи, мансууруулах бодист донтогч хүмүүс үйлчлүүлж болдоггүй байна.

2 Сэтгэгдэл
Азаа
Гиомангиомтай хүн сувилуулж болох уу?
2024.07.23
2018.11.05