Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Хөршийн өдөр”-ийг тэмдэглэдэг болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дугаар сарын 4-ны өдрийн тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөршийн хяналт” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг баталсан. Тус хөтөлбөрт хөршийн баярын өдрийг тэмдэглэх, хөршийн харилцааг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Тиймээс оршин суугчдын бие биетэйгээ танилцах, амьдралын туршлага болон сайн жишээгээ хуваалцах мэдээллийн харилцаа үүсгэх, амьдралын чанар аюулгүй байдлынхаа төлөө хамтран ажиллах нийтэч үзлийг бий болгоход чигэлсэн “Хөршийн өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлээд байна.
Хөршийн өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлж байхаар төлөвлөж байгаа бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдээс энэ өдрийг хэрхэн тэмдэглэх тухай тогтоол гарах юм.
Ер нь хөгжингүй орнууд иргэдээ ганцаардмал байдал дотогшоо хандсан идэвхгүй байдал, аминчхан үзлээс татгалзахыг уриалж, 2000 оноос Парисаас эхлэн Хөршийн өдрийг тэмдэглэж ирсэн байна. Европын холбоолны зөвлөлөөс энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч дэмжиж ирсэн төдийгүй дэлхий даяар 16 сая хүн 1400 хотод энэхүү баярыг тэмдэглэдэг юм байна.

0 Сэтгэгдэл