Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хятадуудаас болоод Далай лам Монголд ирж чадсангүй

Дээрхийн гэгээн, XIY Далай лам энэ долдугаар сард Монгол Улсад морилон ирнэ гэж байсан ч хятадын дарамт шахалтаас болоод өөрчиллөө гэж японы Kyodonews агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Далай лам Дарамсала дахь өөрийн ордондоо монголчуудад зориулан ном сургааль айлдахдаа 2015 онд Монгол оронд очиж сүсэгтнүүдтэйгээ уулзана хэмээн амласан юм байна.
Kyodonews агентлагийн мэдээлснээр бол буддын шашны тэргүүнийг монголд айлчлуулахгүйн тулд Монголын гол хөрөнгө оруулагч Хятад улс монголын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн юм байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Далай лам нууцаар монголд айлчилна гэсэн байгаа ч монголын хэвлэлүүд энэ талаар мэдээлээгүй байна гэжээ.
Далай лам монголын нийслэл Улаанбаатарт буддын шашны Дүйцэн өдрийн өмнө айлчлахаар төлөвлөж байж. Харин монголын Гандантэгчинлэн хийдийн төлөөлөгч Бүрнээ лам болохоор Далай ламыг монголд ирэхгүй, сургааль номоо интернетээр дамжуулан сүсэгтэн олондоо хүргэнэ гэсэн байна.
Дээрхийн гэгээн хамгийн сүүлд 2011 онд Гандантэгчинлэн хийдийн урилгаар морилсон юм. Энэ үеэрээ далай лам сүсэгтэн олондоо “Шинэ мянганы сургааль”-иа хайрласан юм.
Гурван сая хүнтэй монгол улсын хүн ам бүхэлдээ буддын шашныг шүтэж, далай ламын ихэд биширч хүндэлдэг юм. Монголын шарын шашны хийдүүдэд Дээрхийн гэгээнд зориулан тусгай суудал засан өнгөт зургийг нь байрлуулж, цэцгээр чимсэн байдаг.
БНХАУ болохоор Далай ламыг Түвдийн салан тусгаарлагчдын албан ёсны бус тэргүүн гэж зарласан юм.
Хятадын Засгийн газраас 1959 онд Төвдийн иргэдийн хятадын эсрэг бослогыг цэргийн хүчээр дарсны дараа Далай лам Энэтхэгт дүрвэн Дарамсалад амьдарч байгаа юм хэмээн newsru.com сайт мэдээлжээ.
ene ovgon baisgeel mongold ireh geed bhiin.enenii hereg gej yu bhavdee.harin ter heden shar piadluudaa mongoor nom unshdagaa boli gej helvel taarahiin.ene ovgonii shavi gesen heden luivarchid mongold ihdenuu gehees bagadaaguil bh shuu
за даа номоо нетээр түгээсэн нь дээр биз дээ. монголд тэртэй тэргүй өчнөөн асуудал байхад дээр нь үүнээс болж хятадтай муудалцаад юүхэв. Ер нь монголыг түвд шигээ болгох гээгүй л юм бол далай лам дахин дахин наашаа гүйгээд байх хэрэг юу билээ.

Дээрхийн гэгээн, XIY Далай лам энэ долдугаар сард Монгол Улсад морилон ирнэ гэж байсан ч хятадын дарамт шахалтаас болоод өөрчиллөө гэж японы Kyodonews агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Далай лам Дарамсала дахь өөрийн ордондоо монголчуудад зориулан ном сургааль айлдахдаа 2015 онд Монгол оронд очиж сүсэгтнүүдтэйгээ уулзана хэмээн амласан юм байна.
Kyodonews агентлагийн мэдээлснээр бол буддын шашны тэргүүнийг монголд айлчлуулахгүйн тулд Монголын гол хөрөнгө оруулагч Хятад улс монголын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн юм байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Далай лам нууцаар монголд айлчилна гэсэн байгаа ч монголын хэвлэлүүд энэ талаар мэдээлээгүй байна гэжээ.
Далай лам монголын нийслэл Улаанбаатарт буддын шашны Дүйцэн өдрийн өмнө айлчлахаар төлөвлөж байж. Харин монголын Гандантэгчинлэн хийдийн төлөөлөгч Бүрнээ лам болохоор Далай ламыг монголд ирэхгүй, сургааль номоо интернетээр дамжуулан сүсэгтэн олондоо хүргэнэ гэсэн байна.
Дээрхийн гэгээн хамгийн сүүлд 2011 онд Гандантэгчинлэн хийдийн урилгаар морилсон юм. Энэ үеэрээ далай лам сүсэгтэн олондоо “Шинэ мянганы сургааль”-иа хайрласан юм.
Гурван сая хүнтэй монгол улсын хүн ам бүхэлдээ буддын шашныг шүтэж, далай ламын ихэд биширч хүндэлдэг юм. Монголын шарын шашны хийдүүдэд Дээрхийн гэгээнд зориулан тусгай суудал засан өнгөт зургийг нь байрлуулж, цэцгээр чимсэн байдаг.
БНХАУ болохоор Далай ламыг Түвдийн салан тусгаарлагчдын албан ёсны бус тэргүүн гэж зарласан юм.
Хятадын Засгийн газраас 1959 онд Төвдийн иргэдийн хятадын эсрэг бослогыг цэргийн хүчээр дарсны дараа Далай лам Энэтхэгт дүрвэн Дарамсалад амьдарч байгаа юм хэмээн newsru.com сайт мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
2015.07.25
2015.07.24























