Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан гэрэл зургын цомгийн нээлт болно
Монгол Улсын ардчилалд шилжих үеийг гэрэл зургаар илэрхийлсэн Зориг Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн хамтын бүтээл болох “Монголд ардчилал эхэлсэн түүх” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт өнөөдөр /7 дугаар сарын 27/ болно. Энэхүү цомогт Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэл дээрх тайлбарын хамт гэрэл зургаар харуулжээ.
Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн монгол залуучууд болон ирээдүйн үе удамд өвлөн үлдээх энэхүү бүтээлийг Зориг Сан Монгол орон даяар ерөнхий боловсролын болон их дээд сургууль, номын сангуудад түгээхээр төлөвлөж байна. Түүнчлэн зурган цомог бүхий энэхүү номыг БНОУХ Монгол Улсын ардчиллын туршлагаас судлах сонирхолтой байдаг Киргизстан, Мьянмар зэрэг улс орнуудтай хуваалцах юм байна.
Цомгийн нээлтийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ардчилалд шилжих үеийн дурсамжаас хуваалцана.
Монгол Улсын ардчилалд шилжих үеийг гэрэл зургаар илэрхийлсэн Зориг Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн хамтын бүтээл болох “Монголд ардчилал эхэлсэн түүх” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт өнөөдөр /7 дугаар сарын 27/ болно. Энэхүү цомогт Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэл дээрх тайлбарын хамт гэрэл зургаар харуулжээ.Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн монгол залуучууд болон ирээдүйн үе удамд өвлөн үлдээх энэхүү бүтээлийг Зориг Сан Монгол орон даяар ерөнхий боловсролын болон их дээд сургууль, номын сангуудад түгээхээр төлөвлөж байна. Түүнчлэн зурган цомог бүхий энэхүү номыг БНОУХ Монгол Улсын ардчиллын туршлагаас судлах сонирхолтой байдаг Киргизстан, Мьянмар зэрэг улс орнуудтай хуваалцах юм байна.
Цомгийн нээлтийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ардчилалд шилжих үеийн дурсамжаас хуваалцана.
0 Сэтгэгдэл























