Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нээлээ

Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг  ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцон үг хэлж, нээлтийн тууз хайчиллаа.

Монгол Улсын төрийн үйлчилгээнд шинэ соёл нэвтэрч, шинэ хандага бий болж байна. Энэ соёлыг дэлгэрүүлэх учиртай. Олон жил ярьсан ажил өнөөдөр биеллээ олсонд сэтгэл өндөр байгаагаа Ерөнхий сайд хэлээд нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, тэдэнтэй хамтарч, дэмжиж ажилласан хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд талархал илэрхийллээ. Мөн яам, агентлагийн үйлчилгээг цахим хэлбэрээр энэ төвтэй нэгтгэх, 21 аймгийн төвд ийм төв байгуулах ажлыг эхлүүлэх учиртай гэлээ.

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” энэ цаг мөчөөс хурдан, тэгш, нээлттэй гэсэн зарчмаа мөрдөж ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

Төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгох, иргэдэд учруулж буй хүнд суртал чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн” төвийг Улаанбаатарт гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь Дүнжингарав худалдааны төвд үүдээ нээлээ. Цаашид Хан-Уул дүүргийн Мишээл ЭКСПО, Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байгуулахаар бэлтгэж байна.

Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллага төрийн 200 гаруй үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ, ажлын өдөр уртасгасан цагаар, бямба гаригт ажиллана, үйлчилгээг ямар хугацаанд шийдвэрлэх нь ойлгомжтой байхаар өнгөөр ялгасан үйлчилгээний маягт нэвтрүүлсэн, банк, нотариат зэрэг дагалдах үйлчилгээг иж бүрнээр нь бүрдүүлсэн гэдгийг нийслэлийн удирдлагууд тайлбарлаад нийслэлчүүдийг энэ төвөөр өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан