Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Б.Галаарид: “Эздийн” гэгддэг сэтгүүлзүй хэсэг хугацаанд л оршин тогтнодог
тэнэг
Худлаа бурдаг байдлаа зогсоо! 25 жилийн хугацаа бага байна гэж үү? Ха ха ха. Монголын сэтгүүл зүй гэдэг бол хэдэн халтар төгрөг, юань хоёроор хийгддэг эрээний хогийн бараа гээд л ойлгож болно! Сэтгүүлчид нь бол бутархай мөнгө гээд л хүлээн зөвшөөрч орхи!
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч” хэмээн хүндлэгддэг Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 65 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд МСНЭ-ээс цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ба эл ажлын эхлэл болгож МСНЭ-ийн үе үеийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг урьж уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридтай уулзалт ярилцлагаар хэлэлцсэн асуудлын тухай ярилцлаа.

-65 жилийн ой угтаж олон ажил төлөвлөжээ. Эдгээрээс онцолбол?
-Ой угтсан арга хэмжээний эхлэл болгож үе үеийн сэтгүүлзүйн байгууллагын удирдлагуудыг урьж уулзаж байна. Социализм, ардчилал, шинэчлэлийн үед сэтгүүлзүйн салбарын толгой байгууллагыг удирдан ажиллаж байсан ахмадууд цуглажээ. Нэгэнт ингэж цугласных сэтгүүлзүйн ирээдүй, хөгжлийн чиг хандлага ямар байх, түүнчлэн түүхт ойн хүрээнд бид юу хийж хэрэгжүүлэх ёстойгоо хэлэлцэж, санал солилцож байна. Эвлэлийн зүгээс энэ онд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа уриалсан цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн.
Нэгдүгээрт, 2016 оныг “Эх хэлээ хамгаалах жил” болгоё гэж уриалга гаргалаа. Хоёрдугаарт, хүн хүнээ хайрлаж, монгол ёс заншил, өв уламжлалаа дээдэлсэн эрүүл, хүнлэг сэтгүүлзүйг бий болгон төлөвшүүлэхийг уриалж байгаа юм. Үүнийг манай сэтгүүлчид дэмжин ажиллах байх хэмээн итгэж байна. Мөн мэргэжлийн хувьд ёсзүйтэй, хариуцлагатай байхыг давхар сануулмаар байна. Учир нь, хэл ам их гардаг сонгуулийн жил тохиож байна шүү дээ. Сэтгүүлчид маань өөрөөсөө хамааралгүй асуудлын хариуцлагыг нуруундаа үүрэхгүйн тулд хариуцлагатай, ёсзүйтэй байх ёстой. Тиймээс аливаа мэдээ мэдээллийг нягтлан шалгаж байж нийтэлж нэвтрүүлбэл сэтгүүлчид буруутгахгүй. Нөгөө талаас хэн нэгний төлбөртэй юм уу захиалгат нэвтрүүлгийг “төлбөртэй, захиалгатай” гэж тодорхойлох тэмдэглэгээтэй олон нийтэд түгээж байя.
-Мөн 65 жилийн түүхээ багтаасан ном гаргаж байгаа гэж дуулсан?
-Бид 65 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа он цагийн товчооныг гаргаж, урьд хожид олон нийтэд хүрээгүй архивын баримтуудыг нэгтгэн судлаачдын гарын авлага болгох сонирхолтой байна. Дээр нь, үе үеийн удирдлагуудынхаа дурсамж, хөргийг хэвлэл мэдээллийнхэндээ захиалж хийлгэхээр төлөвлөсөн.
-Уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Сэтгүүлчдээ монгол хэлтэй болгоё” гэсэн асуудал дэвшүүлж багагүй ярилцлаа. Нэг талаас ахмад сэтгүүлчдээс сонсч буй хурц шүүмжлэл гэж болохоор?
-Тийм, бусдыг шүүмжлэх яамай, бид өөрсдөө эх хэлнийхээ боловсролыг дээшлүүлж, үлгэр жишээ болон ажиллъя гэж байгаа юм. Зарим их сургуулийн эрдэмтэн докторуудад хандаж хялбаршуулсан цахим хичээл бэлдэж өгөөч гэж хүсэлт тавьсан нь эхнээсээ бэлэн болж, түгээх ажил л дутуу байна. Түүнчлэн, редакци болгон, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр хариуцлагатай редакторын ажлаа сайн хийдэг өөрийн гэсэн хүнтэй болмоор байна. Тэр хэрээр шинэ, залуу сэтгүүлчдийн ур чадвар батжиж, өсч дэвжихийн дээр өөрийн тань хэлсэнчлэн эх хэлээ бүрэн дүүрэн эзэмшихийн эхлэл юм.
-Я.Цэвэл гуай хэлсэн санагдаж байна. “Хэвлэл мэдээллийн байгууллага угтаа жирийн л төрийн бус байгууллага. Харин далайц, үр өгөөж, үүрэг чиглэлээр нь аваад үзвэл төртэй эн дүйх том байгууллага” гэж онцолсон. Тиймдээ энэ том байгууллагад багагүй санхүүгийн асуудал тулгардаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Зүгээр нэг буяны байгууллага байсан бол хөрөнгө мөнгө төвлөрүүлэх амархан зүйл. Гэтэл манай байгууллага хараат бус байдлыг эрхэмлэх учиртай. Тиймдээ ч нийгэм, олон нийт рүү чиглэсэн төсөл хөтөлбөр санаачилж түүнээсээ санхүүжиж оршин тогтноно. Түүнээс нийт гишүүдийнхээ татварыг 100 хувь хураан авлаа ч шаардлагатай зардлын 10 хувьд ч хүрдэггүй. Ийм л учраас үлдсэн хэсгийг өөрөө өөрийгөө нөхөх хэмжээний төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж байж олдог. Түүнээс хэн нэгнээс гуйлга гуйгаад түүгээрээ амьдрана гэвэл хараат байдал руу орох эрсдэл бий.
-Тиймдээ ч урт хугацааны төлөвлөлт хийх хэцүү байх. Тэр хэрээр эрсдэл дагуулна шүү дээ?
-Урт хугацаанд төлөвлөх хэцүү. Гэхдээ төр огт үүрэг хүлээхгүй гэсэн үг биш. Энэ салбарыг хүчирхэг, зөв байлгахын тулд төрөөс ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хиймээр байна. Хөрөнгө оруулалт гэхээр л сонин, сэтгүүл, телевизүүдэд мөнгө тоолж өгөөд байх нэр биш. Магадгүй төрөөс бидэнд үзүүлэх хамгийн том тус бол бага, дунд сургуулийн монгол хэлний сургалтыг сайжруулаад өгвөл энэ нь сэтгүүлзүйн салбарын ирээдүйд хийх хамгийн том, сайн хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын дунд сургуулиасаа монгол хэлээ сайн мэддэг, эзэмшсэн хүүхдүүд их, дээд сургуульд элсвэл наанадаж алдаагүй зөв бичдэг болно. Тиймээс сэтгүүлзүйн салбарт мөнгө өгөөч гэхээс илүү ерөнхий боловсролын суурь сургалтаа чанаржуулж, сайжруулаад өгөөч гэж хүсэх байна. Ялангуяа, эх хэл, утга зохиолын боловсролыг нь.
-Өнөөдөр МСНЭ-д гишүүнчлэлтэй хэчнээн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан байгаа вэ?
-Салбарт 3000 гаруй сэтгүүлч, нийтдээ 6000 гаруй хүн ажилладаг тоо бий. Үүнээс манайд гишүүнчлэлтэй нь 1000 гаруй. Мэдээж гишүүнчлэл гэдэг албадлагын зүйл биш. Тухайн хүн сайн дурын үндсэн дээр элсч, эрх ашгаа хамгаалуулж, хамтран ажилладаг тогтолцоо. Гэхдээ манай байгууллагын үйл ажиллагаа зөвхөн гишүүнчлэлтэй хүмүүсээр хэмжигддэггүй. Өнгөрсөн 65 жилд ч ийм л байсан. Бид гишүүн, гишүүн биш гээд ялгаж зааглалгүй хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэргэжлийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд миний чиний гэлгүй бүгдэд нь тусалдаг. Тиймдээ ч гишүүнчлэлийн асуудал тийм ч чухал биш.
-Ахмад сэтгүүлчдээс гаргасан бас нэг санаачилга нь сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудад босго, нэгдсэн стандарт бий болгох тухай хөндлөө. Наанадаж Хэвлэлийн хүрээлэн ч үндсэн үүрэг чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэсэн шүүмжлэлд өртлөө?
-Сэтгүүлч мэргэжлээр сурч буй хүнд хамгийн чухал зүйл бол ур чадвар. Угтаа манайх бага, дунд сургуульд монгол хэлний зөв бичих дүрэм журмыг алдаа мадаггүй суулгаад өгчихвөл тэр нь суурь болох юм. Ингэснээр их, дээд сургуульд зөвхөн мэргэжлийн талаас нь сургах, бататгах ажил хийгдэж эхэлнэ. Харамсалтай нь, сэтгүүлч мэргэжил эзэмшихээр ирсэн хүүхдүүд худалч хүнд дунд ангийн хичээлээ давтан судалмаар хэмжээнд байх юм. Хоёрдугаарт, сургууль болгоны сургалтын төвшин, арга барил харилцан адилгүй байна. Нуулгүй хэлэхэд зарим сургууль оюутанд муу дүн тавих нь өөрсдийгөө торгож буйтай адил мэт болчихсон.Тиймээс хүүхдүүдээ шахаж, шаардаж чадахгүй, сурлагаар нь шигшиж чаддаггүй байдал анзаарагдаад байх болж. Нөгөө нөхөр ч урсгал дагаж хөвж явсаар улаан дипломтой төгсдөг. Гэтэл ажил дээр гараад жинхэнэ мэргэжилдээ хайртай, дуртай цөөн хэд нь тэсч үлддэг. Ийм л дүр төрх бий болчихоод байна шүү дээ.
-Мэргэжлийн ур чадвараас гадна сэтгүүлчийн ёсзүйг хөндөх нь зүйтэй байх?
-Сэтгүүлчийн ёсзүйн тухайд манайх өөрийн зохион байгуулалтын байгууллага буюу Хэвлэлийн зөвлөл гэх байгууллагыг олон жил ярьж, хөөцөлдөж явсны эцэст өнгөрсөн жил манай сэтгүүлчдийн төлөөлөл сайн дурын үндсэн дээр байгууллаа. Энэ байгууллага маргаанууд шийдээд эхэлчихсэн. Ингэснээр энэ чиглэлд томоохон алхам хийгдлээ, эхлэл нь тавигдлаа гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг би л хувьдаа өөдрөгөөр харж байгаа. Хүссэн хүсээгүй редакци, хамт олон болгон өөрийн гэсэн дагаж мөрддөг ёсзүйн алтан дүрэмтэй болж түүнийхээ шалгуурт тэнцсэн хүнийг ажиллуулдаг цаг удахгүй ирнэ гэж бодож байна.
-Сүүлийн асуулт. Манай сэтгүүлзүйн салбарт “эзэн” гэх ойлголт байдаг. Өнөөдрийн уулзалтаар ч энэ тухай ярилаа. Нэгэнт Монголын сэтгүүлзүйн салбарын хойч ирээдүйг ярилцаж буйн хувьд таны бодлоор ирээдүйн сэтгүүлзүй “эзэнтэй”, эсвэл “эзэнгүй” оршин тогтноход хэр ялгаа бий бол?
-Сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлагыг харахад аль ч улс оронд завсрын үе гэж байдаг. Нэг үе шар хэвлэлүүд борооны дараахь мөөг шиг олширдог. Улмаар хэсэг хугацааны дараа цэгцэрч эхэлнэ. Мөн “эздийн” гэж нэрлэгддэг сэтгүүлзүй нэг хэсэг оршин тогтнодог. Үүний дараа олон нийтийн хяналттай сэтгүүлзүй хөгжиж эхэлнэ. Дэлхийн сэтгүүлзүй ч энэ л зүй тогтлоор хөгжиж ирсэн. Манайх олон нийтийн хяналттай сэтгүүлзүй буюу жинхэнэ утгаараа хэвлэлийн эрх чөлөөг хангах сэтгүүлзүй хөгжихийн өмнөх үе шатанд байна. Би ингэж л хардаг. Алхам алхамаар өөрчлөгдөж байна. Магадгүй тав, арван жилийн дараа шаардлага, эрэлт хэрэгцээгээ дагаад олон эзэмшигчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд бий болж, олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг бүтэц бий болох байх. Энэ бол хүссэн ч, хүсээгүй ч сэтгүүлзүйн салбарын ирээдүй.
Өнөөдөр “эзэнтэй”, хөрөнгө оруулагчаас хамааралтай байгаа аж ахуй нэгжүүд яг зах зээлийн хуулиар явбал аль болох олон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхолыг төлөөлөх шаардлагатай болдог. Ингээд ирмэгц бодитоор хөгжиж эхэлддэг. Тийм болохоор манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ойрын ирээдүйд өөрийн гэсэн хувьцааг зах зээлд гаргаж, зарж борлуулж төвлөрүүлээд илүү хүчирхэг болж болно. Ийм зам, боломж нээлттэй байгаа. Магадгүй цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тунаж үлдэх цаг ирнэ. Тэр үед нийгмийн хяналт илүү нээлттэй, шударга болж сэтгүүлзүй цэвэр зах зээлийн жам, дүрэм журмаар хөгжинө.

0 Сэтгэгдэл
2016.01.20
2016.01.19