Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Х.Батболд: Түрээсийн 729 орон сууцанд тогтвортой орлоготой өрхийг хамруулна
729 байх даа ч яахав. яасан ч их ярьдаг. юм ярьсныхаа эсрэг хийх гээд л ярьдлаг байх.
Н.БАТ
Барилга, хот байгуулалтын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Батболдтой Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Түрээсийн орон сууц хөтөлбөр өнгөрсөн жил батлагдсан ч хэрэгжүүлэх ажил нь энэ жилээс л эхэлж байна. Эхний ээлжинд ТОСК-ын барьсан орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна гэж ойлгосон. Үнийн хувьд тодорхой мэдээлэл өгөөч?
-Засгийн газрын 248, 215 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон. 2015 онд гарсан тогтоол шүү дээ. Тогтоолд 30-50 ам.метр талбай бүхий байр буюу 1-2 өрөө байрыг түрээслэхээр тусгасан. Мөн түрээсийн төлбөр нь тухайн өрхийн сарын дундаж орлогын 25 хувьтай тэнцүү байх ёстой гэж үзсэн. 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд өрхийн сарын дундаж орлого 1 сая 133 мянга 851 төгрөг байгаа бол хөдөөд 915 мянга 51 төгрөг байгаа юм. Үүнээс 25 хувь гээд тооцоод үзвэл түрээсийн төлбөр Улаанбаатарт 200 мянгаас 280 мянган төгрөг, хөдөөд 140 мянгаас 230 мянган төгрөг байгаа юм. Өнгөрсөн хугацаанд БХБЯ-ны зүгээс ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөртэй холбоотой нэлээн олон ажил хийлээ. Ингээд түрээсийн байрны хувьд дундаж үнэ нь Улаанбаатарт ам.метр нь 6500, хөдөөд 4500 төгрөг байхад тухайн иргэнд санхүүгийн хүндрэлгүй түрээсийн орон сууцанд амьдарна гэсэн тооцоо гаргасан. ТОСК Улаанбаатар хотод Буянт Ухаа 1, 2 дугаар хорооллыг бариад зогсохгүй 12 аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээ нь, Архангай аймагт 1000 айлын орон сууцнаас ашиглалтад ороод бэлэн болчихсон 120 айлын байрыг чигт нь Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаар болсон. Энэ хөтөлбөрт бага дунд орлоготой, тэр тусмаа төрийн албан хаагчид буюу байнгын орлоготой хүмүүс хамрагдана.
-Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэн өөрийн амьдарч байгаа байраа ипотекийн зээлээр авах боломж бий юу. Хэдэн жилийн хугацаанд түрээсийн байранд амьдрах боломжтой юм бэ?
-Улаанбаатар хотод ахмадуудад зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөр нийслэлийн долдугаар хороололд хэрэгжиж байгаа. Тэнд ахмадууд өөрсдийн ашиглалтын зардлыг төлөөд амьдарч байна. Нийслэлийн зүгээс энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж байгаа ч үндсэн хөрөнгөтэй холбоотой асуудал учраас нухацтай хандах байх. Бидний зүгээс тухайн орон сууцыг түрээсэлж байгаа иргэн ипотекийн 5 хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжтой гэж үзээд ТОСК-тай тохиролцон хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байна. Засгийн газрын түрээсийн 729 байранд амьдарч байгаа иргэн эхний таван жилдээ түрээслээд хэрвээ хүсвэл 2 жил сунгаж болно. Эсвэл таван жил түрээслэх хугцаандаа түрээсийн орон сууцны 250 мянган төгрөг дээрээ сар тутам 100 мянган төгрөг төлөөд яваад байвал ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр нь бүрдэх боломжтой гэсэн санал яамнаас гаргаж байна. Гэхдээ энэ бол санал төдий яригдаж байгаа учраас бид тооцоог нь хийж л байна. Аль болох л ипотекийн моргейжийн зээлийн 12 төрлийн бүтээгдэхүүний нэг нь байж болох хувилбараар шийдэх гэж хичээж байна.
-Зөвхөн ТОСК-ын барьсан барилга гэлтгүй барилгын компаниуд хэрвээ хүсвэл энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юу?
-Компаниуд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа. Ялангуяа орон нутгаас ийм хүсэлт тавьдаг. 21 аймагт манай яамны харьяа Газрын харилцаа хот байгуулалтын газар ажилладаг. Тэнд байгаа манай газрын дарга нарт компаниуд саналаа ихээр өгдөг. Дорноговь аймгийн нэг барилгын компанийн захирал жишээ нь, манай ам.метр талбайн үнэ 850 мянган төгрөг. Тиймээс бид энэ хөтөлбөрт хамрагдаж, улсад байраа шилжүүлэхэд бэлэн гэсэн. “Дорнод гурил” компанийн Дорнодод барьсан барилга ам.метр нь 800 мянган төгрөг учраас ийм мөн хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
-Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 52 тэрбум төгрөг төсөвт суулгасан тухай сайд хэлж байсан. Өөрөөр хэлбэл, аль болох хямд үнэтэй байрыг л энэ хөтөлбөрт зориулан авах боломжтой юм байна. Тийм үү?
-Тиймээ, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх 729 айлын орон сууцыг авахад энэ мөнгийг зарцуулна. ТОСК-ийн хувьд хотод барьсан барилгын ам.метр талбайн үнэ 1,350,000 төгрөг байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр Засгийн газар ТОСК-аас түрээсийн байрыг худалдаж аваад иргэдэд хямд үнээр түрээслэнэ гэсэн үг. Гэхдээ энэ мөнгийг Засгийн газар төлөхийн тулд 2016, 2017, 2018 оны төсөвт хуваарилаад суулгана гэсэн үг.
-Хэрвээ хувийнхан үүнээс хямд үнэ санал болговол хөтөлбөрт зориулан орон сууцыг нь худалдаж авч болно гэсэн үг үү?
-Хувийн компаниуд энэ хөтөлбөрт хамрагдах тодорхой нөхцөлөө санал болговол бид бэлэн. Жишээ нь, Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууц барьж байгаа компаниудын хувьд газар чөлөөлсөн айлуудын түрээсийн төлбөрт ойролцоогоор сарын 700 мянгаас 800 мянган төгрөгөөр тооцож, жилээр нь мөнгө өгч байгаа. Гэтэл энэ мөнгөөрөө байраа барьж байвал тэдэнд санхүүгийн хувьд ашигтай. Өнөөдөр ийм эрсдэл үүссэн нь Түрээсийн орон сууц хөтөлбөр давхар хэрэгжээд яваагүйн гай. Хэрвээ энэ хөтөлбөрөө давхар хэрэгжүүлээд иргэдийг 300-400 мянган төгрөгийн түрээсийн орон сууцандаа оруулсан бол хэчнээн төгрөг хэмнэж болох билээ.
-Тэгэхээр тогтвортой орлоготой иргэд хамрагдана гэхээр л төрийн албан хаагчид байдаг. Хувийн компанид ажилладаг, өөрийн гэсэн жижиг бизнес эрхэлдэг хүмүүст ямар шалгуур тавьж түрээсийн орон сууцанд оруулах вэ. Хөтөлбөр яг хэзээнээс хэрэгжинэ гэж хэлж чадах вэ?
-Бидний хувьд ТОСК-тай хамтраад журмаа ярьж байна. Засгийн газар журмаа батална. Үндсэндээ тогтвортой орлоготой иргэд банкны шалгууртай адил зарчмаар энэ хөтөлбөрт хамрагдана. Өөрөөр хэлбэл, хоёр жил хүртэлх хугацаанд тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх, тогтвортой орлоготой, түүнийгээ батлах ёстой гээд л. Өнөөдөр цаасны ажил бүрэн дуусаагүй байна. Гуравдугаар сарын 1 гэхэд үндсэндээ бүх ажил цэгцрээд тодорхой болчих болов уу гэсэн тооцоо байна.
-Ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй зээл олгох тухай журманд 80 ам.метр хүртэлх талбайтай орон сууцанд гэж тусгасан байсан бол 5 хувийн хүүтэй зээлийг 100 хүртэлх ам.метр талбайтай орон сууцанд олгоно гэж журам боловсруулж байгаа бололтой. Хэрвээ 100-гаас дээш ам.метр талбайтай орон сууц зээлээр авах бол хэдэн хувийн хүүтэй зээл авах боломжтой юм бэ?
- Хуучин найман хувийн хүүтэй зээлийг зөвхөн 80 ам.метр талбайтай орон сууцанд олгоно гэж байсан бол одоо 100 ам.метр хүртэл талбайтай орон сууцанд таван хувийн хүүтэй зээл олгохоор тусгасан. 100 ам.метрээс дээш талбайтай орон сууцанд жилийн 8-+1 хувийн хүүтэй зээлээр ипотекийн зээл олгоно гэж тусгаж байна.
-Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хууль болон Иргэний хуульд өөрчлөлт оруулчихвал иргэд Цагаан сараас өмнө зээлээ аваад байрандаа орчихно гэсэн хүлээлт бий. Амжих болов уу?
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр иргэд үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалах нөхцөлийг үүсгэсэн учраас банкууд эрсдэлтэй гэж үзээд зээл олгохоос татгалзсан учраас үүнийгээ цуцлахаас өөр аргагүй болчихсон. Тиймээс Иргэний болон Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хууль дээрээ өөрчлөлт оруулах ёстой болсон. УИХ бол Цагаан сарын өмнө хуулиа батлана. Түүний дараа журмууд гарна. Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ. Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг олгох журам бол үндсэндээ цэгцэрсэн. Харин түрээсийн орон сууц хөтөлбөрийн хувьд ТОСК бидэнд саналаа өгнө. Тэр санал дээр бид аудит хийнэ. Тиймээс түрээсийн орон сууцны хувьд Цагаан сараас өмнө амжихгүй болов уу.
-Иргэд таван хувийн зээлийг дөрвөн хүүхэдтэй бол авах нь. Хэрвээ 3 хүүхэдтэй зургаан хувийн хүүтэй зээл, хоёр бол 8 хувийн хүүтэй зээлд хамрагдана гэх зэрэг мэдээлэлтэй байна. Энэ талаар ямар нэгэн заалт журманд орж байгаа юу?
-Тийм заалт орохгүй ээ. Өөрөөр хэлбэл, арай дөнгүүр орлоготой бол 200 ам.метр талбайтай орон сууц авлаа гэхэд ипотекийн 8+-1 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Банкууд 8 хувийн хүүтэй олгох уу нэмэх үү, хасах уу гэдгээ өөрсдөө шийднэ.
-10 хувийн урьдчилгаатай зээл гэсэн асуудал оны өмнө яригдаж, үүнээс улбаалсан хүлээлт нийгэмд байгаа нь худлаа биш. Гэтэл жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох асуудал яригдаж эхэлснээр 10 хувийн урьдчилгаа гэдэг боломжгүй асуудал болж хувирлаа. Энэ талаар та тайлбар өгөөч?
-Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн байдлаар иргэнд зээлийн урьдчилгааны 20 хувийн баталгаа гаргаж өгөх чадалгүй байна. Магадгүй, би магадгүй гэж хэлж байгаа шүү. 20 хувийн урьдчилгаатай, таван хувийн хүүтэй зээл олгоосой гэж би хувьдаа залбирч л байна. Банкууд 20 хувийн урьдчилгаатай зээл олгож байсан түүх бий. Тухайн үед жилийн хүү нь 16-20 хувь байсан л даа. Саяхан бид нэгдүгээр сарын 11-нд банкуудын захиралтай уулзаад жилийн хүү 5 хувь байхад болох уу гэж асуусан. Бүгд бололцоотой гэж үзсэн. Ганцхан төр нэг хувийн эх үүсвэрээ л өг гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг бондоор шийдэж болно гэсэн санал өгсөн.
-Зээлийн хугацааны хувьд ямар байгаа вэ. 20 жилийг 30 жил болгож сунгах тухай бас л яригдаж байсан шүү дээ?
-Хугацааны хувьд 30 жил гэдэг асуудлыг зөвшөөрөхгүй байгаа. 20 жил хүртэл гэдэг заалтаараа л орох байх. Өмнө нь бид хүүхэдтэй, 35 хүртэлх насны өрхийг 30 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамруулах боломжтой эсэхийг судалж үзэж байсан. Хүүхэдтэй, 35 хүртэлх насны гэр бүлтэй 7-15 бүлгийн өрхийн судалгааг гаргахад 67 мянган өрх байсан. Үүнээс орон сууцтай нь 24 мянга байсан. Тэгэхээр орон сууцгүй 43 мянган өрхөд нь тохируулаад ипотекийн зээлийг 30 хүртэлх жилээр олгоё гэж судалж, тооцоо хийж үзэж л байлаа. Гэхдээ энэ бол өрхийн төсөвт ч банкинд ч хэцүү асуудал л даа.

0 Сэтгэгдэл
Zochin
SHine bairand orokhiig khusej baigaa khumuust neg zuiliig zakhij khelmeer baina.Mongold barigdaj baigaa oron suutsnii shine barilguud ni tsag agaar bolon , khumuusiin eruul mendiin yamarch shaardlaga khangakhgui baina.ekhjeed orokhod mash sain yum shig baidag bolovch ashiglaltiin yavtsad zes ni tsukhuodag yum.Asar khyamd materialaar asarchanargui barigdsan undur unetei oron suutsiig ard irgeded shakhaj baina shuu dee.Chanariin khuvid khuuchi oron suutsnuudiig guitsekhgui.
2016.01.19
2016.01.19