Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Ц.Ганцэцэг: Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах зардлыг даатгалын сангаас төлөхөөр хуульчилсан
Л.БАТБААТАР
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс, харин тус хуулийн 8.1 дэх заалтыг (Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ төлөх журам) энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) талаар Нийгмийн даалтгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэх шалтгаан нь юу вэ. Мэдээж ямар нэгэн шалтаг шалтгаан байж л хуулийг өөрчилж, шинэчлэх нь ойлгомжтой?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжээд 21 жил болсон. Ер нь, хуулийн зүйл заалтын 70-аас дээш хувийг өөрчлөх тохиолдолд шинэчилсэн найруулгын асуудал яригддаг юм. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж нэрлэсэн. Уг хуулийг өөрчлөх гурван багц шалтгаан байсан.
-Тухайлбал?
-Төр олон жилийн турш тодорхой бүлгийн буюу ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт даатгалыг хариуцаж ирсэн. Гэхдээ маш бага хэмжээгээр буюу нэг хүнд сард 670 төгрөг төлдөг байв. Энэ нь нэг жилд 8040 төгрөг болно. Эмзэг бүлгийн иргэдэд төрөөс төлсөн мөнгө нь даатгалын сангийн нийт орлогын зургаан хувь болдог. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний 60 гаруй хувийг төрөөр даатгуулдаг иргэд эзэлдэг. Төр хариуцдаг иргэдийн шимтгэлийн хэмжээг тооцох арга аргачлал тодорхойгүй байна гэж үзсэн. Хуулийг шинэчлэх нэг үндэслэл энэ юм.
Ажил олгогчид, иргэд болон төр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байна. Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлдөг. Ингээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа мөн их хэмжээний төлбөр давхар төлдөг. Ингэхээр даатгалын ач холбогдол нь хаана байна вэ гэх асуулт гарсан. Судалгаагаар, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээний нийт зардлын 41.6 хувийг халааснаасаа гаргадаг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэхээр боллоо гэж бодъё. Тухайн иргэнд сая төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ үзүүллээ гэхэд 584 мянган төгрөг нь төсөв, даатгалын эх үүсвэрээс төлөгдөж, 416 мянган төгрөгийг өөрөө төлдөг. Иргэдийн төлж байгаа хувь хэмжээг бууруулах шаардлага нь хууль өөрчлөх хоёр дахь үндэслэл юм.
-Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хувийн болон төрийн бүхий л эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллаж чаддаг уу?
-Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломжгүй. Учир нь, мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулж иргэдэд эмнэлгийн үйчилгээ үзүүлдэг. 2015 онд Эрүүл мэндийн даатгалын газар 1014 эрүүл мэндийн байгууллагатай хамтарсан гэрээ байгуулж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн статистик бий. Эрүүл мэндийн даатгалын харилцааны гурав дахь оролцогч нь эмнэлэг, эмийн сан, сувиллын газрууд. Эдгээр байгууллагаас даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдаж авах чиг үүргийг Эрүүл мэндийн даатгалын газар хэрэгжүүлдэг юм. Эрүүл мэндийн байгууллагууд зохих хэмжээний шаардлага хангах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын стандартад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай л гэрээ байгуулдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чанарын хяналт орхигдсон. Эмнэлгийн зүгээс даатгуулагчид үзүүлсэн чанартай, аюулгүй, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээг даатгалын байгууллага худалдаж авах ёстой болсон. Олон улсын жишиг ч ийм. Мөн даатгалын байгууллагын хүний нөөц, мэдээллийн технологи, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх шаардлага гарсан нь эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өөрчлөх гурав дахь шалтгаан болсон.
Монгол Улсын иргэд албан журмаар эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. Ингэснээр, эрүүл мэндийн даатгалын сан бүрдэх ёстой. Энэ сангийн мөнгөөр эрүүл мэндийн эрсдэлд орсон иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг авна. Энэ л зарчмыг хуулийн зорилтод тусгасан. Хуучин иргэний эрүүл мэндийн тухай хуульд заагдаагүй заалтууд шинэ хуульд орсон. Мөн эв санааны нэгдлийн зарчмын тогтолцоог хуульд тодорхой заасан байгаа. Эрүүл мэндийн даатгал нь эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан тогтолцоо юмаа.
-Эв санааны нэгдлийн зарчим гэдгээ манай уншигчдад тайлбарлахгүй юү?
-Иргэд ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцож шимтгэл төлнө. Шимтгэл төлсөн эрүүл иргэдийн мөнгөөр өвчтэй хэсэг нь эмчлүүлнэ. Залуучуудын шимтгэлийн мөнгөөр ахмад нь эрүүл мэндийн үйлчилгээ авна. Мөн санхүүгийн боломжтой хэсэг нь эмзэг хэсгээ авч явах зарчимд тулгуурласан тогтолцоо. Эрүүл мэндийн даатгал нь хөгжсөн олон орнууд ч ийм тогтолцоотой.
-Шинэ хуульд даатгалын ямар төрлүүдийг тусгасан бэ?
-Албан журмын болон сайн дурын нэмэлт гэсэн даатгалын хоёр төрөлтэй байна гэж хуульчилсан. Албан журмын даатгалд Монгол Улсын иргэн бүр хамрагдаж заавал шимтгэл төлнө. Мөн Монгол Улсад ажиллаж байгаа гадаадын иргэд олон улсын хуульд өөрөөр заагүй бол цалингаасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлнө. Монгол Улс нь ОХУ, БНСУ болон Унгар улстай нийгмийн хамгааллын салбарт гэрээ байгуулсан. Энэ гурван улсын иргэн хэлэлцээрийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах юм. Үлдсэн орны иргэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрх зүйн зохицуулалттай. Гэр бүлийнхээ гишүүдийг дагаж ирсэн ажил хийдэггүй гадаадын иргэд бий. Энэ хүмүүс өөрсдөө хүсвэл эрүүл мэндийн даатгалд даатгуулж болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон тусламж үйлчилгээний багц гэж бий. Хуульд тогтоосноос өөр төрлийн багцыг авах хүсэлтэй иргэн эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалд даатгуулж болно гэж хуульчилсан.
Албан журмын эрүүл мэндийн даатгалын асуудлыг эрүүл мэндийн байгууллага эрхэлнэ. Сайн дурын нэмэлт даатгалын асуудлыг төрийн бус өмчийн байгууллага болох хувийн хэвшил эрхэлж болно. Жишээлбэл, гэнэтийн ослын, амьдралын, тэтгэврийн даатгалын асуудал эрхэлсэн хувийн хэвшлийн олон компани бий.
-Шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох бол?
-Хууль өөрчлөх нэг үндсэн шалтгаан нь шимтгэлийн хувь хэмжээ байсан гэж дээр хэлсэн. Шимтгэл тооцдог арга аргачлал нь тодорхойгүй байлаа. Энэ асуудлыг Засгийн газар жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоохоор хуульд тусгасан байгаа. Ингээд Засгийн газрын энэ сарын 4-ний өдрийн 13 дугаар тогтоолоор 2016 онд мөрдөх шимтгэлийн хэмжээг баталлаа. Аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дөрвөөс доошгүй хувиар (ажил олгогч хоёр хувь, даатгуулагч хоёр хувь), малчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёроос доошгүй хувь буюу сард 3480 төгрөг төлнө. Жилийн шимтгэлийн хэмжээ нь 46080 төгрөг. Хуучин мөрдөж байсан хуулийн 8040 төгрөгтэй харьцуулахад өндөр юм. 18 хүртэлх насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ хоёр нас хүртэл (ихэр хүүхэд төрүүлсэн бол гурван нас хүртэл) өсгөн бойжуулж байгаа эцэг эх, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагчдын шимтгэлийг төр хариуцах юм.
-0-18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг эцэг эх нь хариуцна гэсэн мэдээлэл их гарсан?
-0-18 хүртэлх насны хүүхдийн нэг сарын шимтгэл болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 1920 төгрөгийг төр төлнө. Олон нийтэд хүүхдийн шимтгэлийг эцэг эх нь төлдөг болсон гэсэн ташаа мэдээлэл ч явж байна. Нэгдүгээрт, хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцна. Хоёрдугаарт, төлөх шимтгэлийн хэмжээ нэмэгдсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд төр 12 тэрбум төгрөг төлдөг байсан. Тэгвэл, одоо 50 тэрбум төгрөг төлдөг боллоо. Өөрөөр хэлбэл, төрийн хариуцах үүрэг 38 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.
-Оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төр төлөхгүй гэсэн заалт орсон. Энэ талаар?
-Их дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутны шимтгэлийг төр хариуцдаг байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд өөрсдөө шимтгэлээ төлдөг байв. Гэтэл дээд сургуулийн оюутнуудын тэтгэмж өндөр МСҮТ-ийн оюутных бага. Ийм ялгаатай байдлыг арилгах зорилгоор бүх оюутан өөрсдөө шимтгэлээ төлөх зохицуулалт хийсэн юм. Энэ оноос эхлэн оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 1920 төгрөг сард төлнө.
-Төлөх шимтгэлийн хэмжээ нэмэгдсэнийг иргэд хэрхэн хүлээж авч байгаа бол. Таатай санагдахгүй байгаа л болов уу?
-Үүнд иргэд таатай хандахгүй байгаа. Шимтгэлийн хэмжээг өөрчлөх цаг нь болсон. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч шимтгэлийн хэмжээг нэмэх нь зайлшгүй байсан. Хуучин үзүүлж байсан тусламж үйлчилгээний төрлүүд (эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, амбулаторын үзлэг, оношилгоо, уламжлалт, нөхөн сэргээх, хөнгөвчлөх гэх мэт ) хэвээрээ байгаа. Шимтгэлийн хэмжээ нэмэгдснээр, хорт хавдрын хөнгөвчлөх тусламж, хорт хавдрын химийн болон туяаны эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх юм.
Мөн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгслийн үнийн 70 хувийг даатгалын сангаас төлнө. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хойш тодорхой тооны хүмүүс энэ үйлчилгээнд хамрагдсан. Үүнд даатгалын сангаас гурван тэрбум төгрөг зарцууллаа.
-Өрхийн даатгал гэсэн шинэ нэр томъёо хуульд орсон байсан?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.8-д “Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн бол гэр бүлийн өөр нэг гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа тооцон шилжүүлж авах боломжтой” гэсэн заалт бий. Үүнд шимтгэлээ өөрөө төлдөг хүмүүст энэ эрх нээлттэй. Эмчилгээ үйлчилгээний зардал нь хоёр сая төгрөгөөс хэтрэх тохиолдолд өрхийн нэг гишүүн даатгуулагчийн зөвшөөрснөөр хоёр сая төгрөгийг шилжүүлж авах боломжтой.
-Өөр ямар шинэ үйлчилгээг хуульд тусгасан бэ?
-Хуучин хуульд, шимтгэлээ төлөөд ямар нэгэн зардал гаргаагүй иргэнийг урамшуулж нэг удаа эмнэлгийн үзлэгт оруулдаг байв. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч нас, хүйсээс үл хамаарч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээнд товлосон хугацаанд хамрагдаж болно. Хугацааг Эрүүл мэнд, спортын яам товлоно. Даатгалын сангаас тухайн шинжилгээний үнийг төлөх юм. Хуучных шиг зааавал гурван жил шимтгэл төлсөн, эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй гэдэг утгаар биш. Гадаадын судлаачдын дүгнэснээр , манай улсын эрүүл мэндийн даатгалын хамрагдах хэмжээ өндөр, шимтгэлийн орлого болох сан сайн бүрдсэн. Харин эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа нь өвдсөний дараах эмчилгээнд чиглэгддэг. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд даатгалын сангийн мөнгө зарцуулагдахгүй байна гэж шүүмжлэлтэй хандсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах зардлыг даатгалын сангаас төлөхөөр хуульд тусгасан.
-Эрүүл мэндийн даатгалтай учраас үнэгүй эмчлүүлнэ гэх хүмүүс байдаг?
-Ийм асуудал байж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой улс орнуудын жишгээр даатгалын тодорхой хэсгийг улс нь хариуцдаг. Даатгуулагч төлбөрийнхөө тодорхой хэсгийг хариуцдаг зарчимтай. Үүнийг хамтын төлбөр гэж нэрлэдэг. Мөн даатгуулагч нь шимтгэлээ хуулийн хугацаанд тогтмол төлөх үүрэгтэй.
-Улсын эмнэлгээр өндөр өртөгтэй эмчилгээ болох бөөрний гемодиализ аппаратаар эмчлүүлнэ гэхээр дараалал хүлээх хэрэгтэй болдог. Өвчин цаг хугацаа хүлээхгүй. Ингээд хувийн эмнэлэгт хандаж нэг удаа цусаа шүүлгэхэд 170 мянган төгрөг төлдөг. Эрүүл мэндийн даатгал үнэндээ хэрэг болдоггүй?
-Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний жагсаалтад гемодиализ эмчилгээнд хэрэглэгддэг хэрэгслүүдийн зардлыг тусгахаар ажлын хэсэг дээр яригдаж байгаа. Одоогийн байдлаар гемодиализийн эмчилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй. Хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг иргэдэд хөнгөлөлт олгох чиглэлээр ажиллаж байна. Бөөрний архаг үрэвслийг эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд даатгалын сангаас улсын эмнэлэгт 300 мянга, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг төлдөг. Яг гемодиализийн аппаратаар эмчлүүлэх зардал эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байна. Иймээс улсын болон хувийн эмнэлэгт гемодиализ аппаратаар эмчлүүлдэг өвчтөн өөрөө мөнгөө төлнө. Гемодиализ эмчилгээг өндөр өртөгтэй эмчилгээний даатгалд оруулах талаар Эрүүл мэнд, спортын яамтай ярилцаж байгаа.

0 Сэтгэгдэл