Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Таргийг өлөн элгэн дээр бүү уу
Эрдэмтэн судпаачид тарагны эрүүл мэндэд нөлөөлөх үйлдлийг судлаж, тараг нь шингээлтийн замын өмөн, зүрхний өвчин, цусны даралт ихсэх өвчин, тархи, цусан судасны өвчнийг . урьдчилан сэргийлэх чадвартай гэж баталжээ. Мөн тарганд уураг, сүүний хүчил, кальци, А, В12 зэрэг витаминууд агуулж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Тарган доторх сүүний хүчлийн савханцар бактер нь гэдсэн доторх ялзарч муудсан хортой бодисыг зайлуулж, мөн кальци, витамин, сүүн хүчил зэрэг нь арьсыг зөөлрүүлж нүдний харааг сайжруулж, шүд -ийг бэхжүүлж, биеийн доторх витамин А, Е, С- ийн идэвхжлийг дээшлүүлдэг.

Таргийг эмчилгээний ач тустай гэдгийг манай Монголчууд эртнээс мэдэж хэрэглэж заншсан байдаг. Чингис хаан дайсны суманд оногдож, хүзүү нь шархдаж нэг шөнө, нэг өдөр ухаангүй байхад түүний жанжин Зэлмэ хүзүүн дэх нөжийг нь амаараа сорж хаяад одоо жаахан тараг, цагаа уулгачихвал сайн болно гэж хэлээд Татар иргэний хүрээнээс тараг хулгайлан авчирч уулган тэнхрүүлсэн байдаг. Мөн өөр нэгэн жишээ бол биднийг бага байхад эмээ өвөө нар зун бидний биенд сая бүрсэн тараг түрхэж наранд шарж хэвтүүлдэг, орой тараг уулгаж унтуулдаг байсан нь маш сайн эмчилгээ болдог байжээ.
Ингэснээр бие чийрэгжиж, ханиад томуу хүрэхгүй өвлийг өнтэй давна гэж сургадаг нь оргуй зүйл биш. Энэ нь тарган доторх олон төрлийн амин дэм витаминуудыг нарны илчээр шаран бидний биенд шингээж байсан ардын уламжпалт бие чийрэгжүүлэх арга юм байна гэдгийг мэдсэн билээ. Мөн таргаар нүүрэндээ бигнүүр тавьж байвал тослогийг багасгаж, нүүрэнд тэжээл өгч, цайруулдаг гэдгийг хүн болгон мэдэх байх аа. Тарагны үнэ цэнийг дэлхий даяараа мэдэрч таргаар өвчин үрэвслээс сэргийлэх, эмийн бус эмчилгээ болгон хэрэглэж байна.

0 Сэтгэгдэл