Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Д.Должинсүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилт эрэлтээ гүйцэхгүй байна

Сүүлийн гурван жилийн хугацаанд орон сууцны үнэ буурч ирсэн. Тэгвэл үнэ тогтворжсоныг судлаачид батлан хэлж байна. “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн “Орон сууцны үнийн индекс өмнөх саруудаас өсөлттэй гарлаа. Тухайлбал, ерөнхий индекс 0.01, шинэ орон сууцных 1.14, хуучин орон сууцных 0.92 хувиар өссөн. Сүүлийн зургаан сарын индексээс харвал орон сууцны үнэ тогтворжсон байна. Орон сууцны ипотекийн зээл албан ёсоор зогсоогүй. Хамгийн гол нь эх үүсвэрийн хүрэлцээ байх шиг байна. Зээлийн эргэн төлөлтөөс сард 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шинээр зээл олгоход бүрдэж байгаа.
Энэ нь эрэлтээ гүйцэхгүй хүлээлт үүсгэж байна. Жишээ нь арилжааны банкнаас ипотекийн зээлийн шийдвэр гарсан ч санхүүжилтээ хоёр, гурван сар хүлээх тохиолдол гарч буй юм. Мөн өнгөрсөн онд 7-10 дугаар сард ипотекийн зээл зогссон. Энэ хугацаанд орон сууцны зээлийн шийдвэрүүд хуримтлагдсан байсан. Гэтэл үүн дээр нэмж ипотекийн зээл олгох шийдвэрүүд гарч байна. Иймд ипотекийн зээлийн шийдвэр гарсан ч санхүүжилт хүлээх явдал байгаа юм.
Шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 2 сая 51 мянган төгрөг байна. Энэ өмнөх сараас 0.2 хувиар өссөн үзүүлэлт. Хуучны нэг өрөө орон сууцны дундаж үнэ 50 сая төгрөг. Хоёр өрөө 73.5 сая, гурван өрөө нь 96, дөрвөн өрөө нь 120 сая орчим төгрөгийн үнэтэй.
Хоёрдугаар сард төсөл нь хэрэгжиж захиалга авч буй 271 төсөл бий. Энэ нь 84210 айлын орон сууц юм. Эдгээрээс 29462 нь ашиглалтад орсон бөгөөд 75 хувийг нь борлуулжээ. Ашиглалтад орсон борлуулагдаагүй 7363 айлын орон сууц байна. Тэгвэл ашиглалтад ороогүй захиалга авч буй 41698 айлын орон сууц байгаа аж. Эдгээрээс борлуулагдаагүй 15845 айлын орон сууц бий. Ингээд ашиглалт орсон, ороогүй нийт 23 мянга гаруй айлын орон сууц эзнээ хүлээж буй юм.
Монголбанкны мэдээллээс үзвэл ипотекийн зээлийн санхүүжилтэд сард дунджаар 25 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна. Уг мөнгийг өмнө гаргасан зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлж буй. Төв банк төсөвийн шинжтэй санхүүжилтэд оролцохгүй гэсэн. Иймд ирэх оны нэгдүгээр сарын 01 хүртэл ипотекийн зээлийн санхүүжилтэд оролцоно. Харин үүнээс хойш ипотекийн зээлийн асуулыг Засгийн газар хэрэгжүүлэх юм.

0 Сэтгэгдэл