Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Үерийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх амьдарч байна

А.ЦАГААН
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/29 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 102 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотыг хаврын шар усны үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн, найдвартай ажиллагааг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөх зорилгоор ажилласан байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 50 байршилд 140,5 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, хурын болон хөрсний ус зайлуулах 173,3 км шугам сүлжээ ашиглагддаг аж. Гэвч үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх, 279 аж ахуйн нэгж, байгууллага байгаа аж.
Энэ удаагийн хяналт шалгалтаар дараахь зөрчлүүдийг илрүүлсэн байна. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Их сүндэр констракшн” ХХК-ийн шинээр баригдаж буй “Алтан сан” хотхоны барилгуудын суурийн нүхний хөрсний усыг “Зүүн уулын суваг-2”-т дур мэдэн зайлуулж, тус далан суваг, авто замын гүүрийн гаргалгаанууд мөстөж бөглөрчээ. Мөн Баянзүрх дүүрэг, УС-15, Эрдэнэтолгой орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн сувгийг “Амгалан дулааны станц” ХХК блокон хашаа барьж хаасан байжээ. Мөн цахилгааны дэд станцын хашаан доторхи суваг шуудуунд шороо ихээр хуримтлагдсанаас үерийн усны нэвтрүүлэх чадварыг багасгасан байсан аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цайз” барилгын материалын худалдааны төвийн баруун талд байрладаг хөрсний ус зайлуулах далд шугамд иргэн Б.Жаргалсайхан нь хувийн эзэмшлийн “Барилгын материалын дэлгүүр” ажиллаж буй 2 давхар барилгын бохир усны гадна шугамыг дур мэдэн холбосон, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, үерийн хамгаалалтын бетонон сувгийг “Могул таун” хотхоны дулааны шугамын угсрахдаа эвдэж, үрэгдүүлсэн байжээ. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, хяналт шалгалтын ажлын явцыг НМХГ-ын удирдлагуудад танилцуулж, үр дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн аж.

0 Сэтгэгдэл