Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Элэгний хүнд хэлбэрийн хорт хавдарыг эмчлэх төв нээгдэнэ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Стэнфордын их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн нэрт эрдэмтэн Жефри С.Гленнийг хүлээн авч уулзлаа.

Жефри С Гленн “Харвони” эмийг бүтээхэд оролцсон дөрвөн эрдэмтний нэг төдийгүй түүний гаргасан хорт хавдрыг эмчлэх эм шинжлэх ухаанд гарсан томоохон нээлт болсон юм.
Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн шинжлэх ухааны томоохон нээлтийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа явдалд талархал илэрхийлээд МАН мөрийн хөтөлбөртөө “2020 он гэхэд 150 мянган иргэнийг элэгний өвчнөөс салгах зорилт тавин ажиллаж байна. Цаашид хүндэрч хавдар болсон өвчлөл дээр ч анхаарал хандуулах зорилт тавьсан байгаа” гэдгийг хэллээ. Үүний хариуд Жефри С Гленн "Элэгний өвчлөл, хорт хавдрын эсрэг тэмцэж байгаа нь сайшаалтай хэрэг. Хамгийн хүнд хэлбэрийн Элэгний хорт хавдрыг эмчлэх боломж бий болсон. Элэгний хүнд хэлбэрийн хорт хавдрыг судалж, илрүүлэн эмчлэх төвийнхөө салбарыг Монгол улсад нээх гэж байгаа"-гаа дуулгасан юм.
УИХ-аас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бэхжүүлэх олон ажлыг шат дараалан хэрэгжүүлэх юм.
Элэгний С вирус хэдэн жилийн дараа D вирус болж, цаашлаад хавдрын өвчлөл үүсгэдэг. 20-30 мянган ам.долларын үнэтэй тариануудыг хийлгэдэг ч найдвар тун бага байдаг юм байна. Тиймээс энэ асуудалд эрдэмтдийн анхаарлыг хандуулахаар МАН ажиллаж байна. Дашрамд дурдахад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн судалгаа, шинжилгээний дэд хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Стэнфордын их сургууль, Монгол Улсын эрдэмтдийн хамтарсан судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дунд ойролцоогоор 11.1 хувь нь буюу 200 мянган хүн элэгний В вирусын халдвартай. Үүнээс элэгний В вирусын архаг халдвартай иргэдийн 60 орчим хувь нь элэгний В, Д вирусын давхар халдвартай гэсэн тоо гарчээ. Д вирус 3-4 жилийн дараа шууд хорт хавдар болдог байна.

0 Сэтгэгдэл