Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Чулуудай: 480 тэрбум байтугай 480 төгрөг ч гадаад руу гуйвуулаагүй

2016 оны сонгуулиар Монгол HD болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг оффшор данстай, тэр дандсанд нь мөнгө байгаа, гүйлгээ хийсэн нь тогтоогдлоо, үүнийг нь шалгах ёстой гэж мэдээлж байсныг хүмүүс санаж байгаа байх. Тухайн үед өмгөөлөгч маань энэ талаар мэдээлэл хийж байсан. Оффшор бүсэд компани байгуулсан нь үнэн. Тэр компани одоо татан буугдсан. Гэхдээ компанитайгаа холбогдуулаад ямар нэгэн оффшорын бүсэд данс эзэмшээгүй. Дансны гүйлгээ огт хийгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр цагаас хойш хууль хяналтын байгууллагад хандаж, оффшор бүсэд дансны гүйлгээ хийсэн бол хууль журмын дагуу шалгаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл явж байна. Одоо ч гэсэн шүүхэд хандчихсан явна.
Хамгийн гол нь Ард түмний онц их зөвлөл гэж байгуулагдсан байна билээ. АТОЗ-ийн хүмүүсийн ярьж байгаагаар бол оффшорт байгаа хүмүүс ил гарч өөрсдөдөө байгаа баримт, тайланг ил гаргаж тавиад хуулийн байгууллагад хандаач гэсэн байсан. Тиймээс миний бие хэвлэл мэдээллийнхэнд хандаж хариуцлагатайгаар иргэн Чулуудай ямар нэгэн оффшор бүсэд данс нээж, дансны гүйлгээ хийгээгүй гэдгийг мэдэгдэж байгаа нь энэ. Баримт нотолгоо нь бий гээд байгаа хүмүүс өөрсдөдөө байгаа баримтаа гаргаж тавиач гэж хүсмээр байна. Энэ асуудлыг ярьж эхэлсэн цагаас хойш жил шахам хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед энэ талаар цувралаар хүргэнэ гэж байсан ч нэг ч удаа гаргаагүй. Ярьсан яриа нь хүртэл хувирч өөрчлөгдсөн. Сүүлдээ бүр иргэн Чулуудайд биш Бат-Үүл гэдэг хүнд оффшор байгаа мэтээр ойлголт төрүүлсэн. 480 тэрбум төгрөг далд хийсэн гэдэг байдал бий болгосон.
Үнэндээ 480 тэрбум гэдэг нь бараг шахуу улсын төсөв. Энэ мөнгийг би ямар нэгэн хэлбэрээр гадагшаа гаргасан асуудал байхгүй. 480 тэрбум байтугай 480 төгрөг ч гадаад руу гуйвуулга хийгээгүй. Тиймээс оффшорын бүсэд дансны гүйлгээ хийсэн зүйл байдаггүй гэдгийг өөрийнхөө зүгээс албан ёсоор мэдэгдэх гэсэн юм. Хэрвээ хэн нэгэн итгээдэд баримт байгаад, түүнийгээ гаргаж тавиад үнэн болох нь нотлогдвол би хуулийн өмнө хариуцлага үүрэхэд бэлэн байна.

0 Сэтгэгдэл