Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ
"Монгол гэр" үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ
Эх баригч нарыг эмнэл зүйн сургагч болон чиглүүлэгч багшаар бэлтгэж байна
Хүүхдээ асрах хугацааг ажилласан жилд тооцон урамшуулал олгоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь
Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөж байгаатай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргах арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга хэмжээг цаг алдахгүй авч сурах мэдлэг чавдар эзэмшүүлэх, энэ талаар сургалтыг анхан шатлалын эмч нарт зайлшгүй хийх шаардлагатай байна. Түүнчлэн ЭМЯ-наас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төв Халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн харьяа НЭМС-тай хамтран“Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэгийн судалгааны арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах сургалт”-ын хөтөлбөрийг боловсруулан ӨЭМТ-ийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг 6 дүүргийн ӨЭМТ-ийн дарга нар болон ӨЭМТ-ийн эмч нар, нийт 120 орчим эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа. Уг сургалтад хамрагдснаар өрхийн эмч нар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх аргазүйд суралцан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргаж, бүртгэл мэдээлэл сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх анхан шатлалын тусламж үйлчилгээ сайжрах юм.
Ингэснээр тухайн хүүхдэд эрт арга хэмжээ авч, оношлон, эмчилж улмаар насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байх, эрүүл саруул болоход нь туслах ач холбогдолтой юм.
Мөн дээрх үйл ажиллагааны гүнзгийрүүлсэн сургалт болох “Илрүүлгийн өгөгдөл, үр дүнг тооцох аргачлал” сургалтыг 2017 оны 04 сарын 05-ний өдөр зохион байгууллаа.

0 Сэтгэгдэл