АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургалт боллоо

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад гамшгаас хамгаалах мэргэжлийн анги болох УБЦСТ ТӨХК “Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед аврах, сэргээн босгох ажиллагааг явуулах талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой дадлага сургалтыг зохион байгууллаа.
Сургалт газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай дохио өгч, зарлан мэдээллийг шуурхай хүргэх, анхан шатны арга хэмжээ, газар хөдлөлийн чичирхийллийн дараа хүүхдүүдийг аюулгүй талбайд гаргах, орон тооны бус штабын үйл ажиллагаа буюу ангиудын хаягжилт, аюулгүй талбайд гаргасан бүртгэл хийв. Мөн бэртэж гэмтсэн албан хаагчдыг зөөвөрлөх, анхны тусламж үзүүлэх дадлага сургууль хийх, байрны 2, 3 дугаар давхараас албан хаагчдыг аврах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийх, гал унтраах дадлага сургууль хийх гэсэн дарааллаар зохион байгууллаа. Түүнчлэн УБЦСТ ТӨХК “Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн 200 гаруй ажилчин, албан хаагчид гамшгийн эсрэг сургуулилтад хамрагдсан юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл