Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Зэрлэг амьтдад ус түгээж үхлээс авардаг буянтан

Энэ бол Патрик Килонзо Мвалуа. Тэрээр  сүүлийн хэдэн жилийн турш Кенийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг амьтдыг ган гачигийн үед хатаж үхэх аюулаас авардаг.

Нэг жил их ган болж хамаг л булаг цөөрөм ширгэхэд л түүнд ийм санаа төрсөн гэнэ.

Тэрээр усны тэрэг авч, өдөр бүрий цэцэрлэгт хүрээлэнгийн газар газраар явж ус түгээдэг

Хуурайшсан гаар бүрт ус түгээж хүргэхийн тулд өдөрт тэрээр өчнөөн цагийг зарж олон зуун км явдаг байна.

Заан, үхэр сүрэг, тахинууд бүр амташчихсан, машины дуугаар л давхилдан ирдэг гэнэ.

Заримдаа бүр тэд нь түүнийг хүлээж тэсэлгүй  шөнөөр тэдний гэрийн ойр ирээд зогсч байдаг болсон байна.

Гэхдээ энэ буянтай ажил нвь бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн, тэр олон амьтанд  хүрэлцэхгүй болж тэр олон амьтныг услахын утлд өөр олон тэрэг техник хэрэгтэй болж байгаа гэнэ.

Саявтар америкийн гурван эмэгтэй Патрикийн энэ төсөлд зориулан интернетээр мөнгө хуримтлуулж 18 мянган доллар цуглуулж, шинэ машин ав гэж өгчээ.

Патрик бас “Цавогийн сайн дурынхан” гэдэг төсөл хэрэгжүүлэн сургуулиудаар явж хүүхдүүдэд зэрлэг байгаль, амьтдыг хайрлах тухай хичээл заадаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан