Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Бүх яаманд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар Засгийнн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. Орон тооны бус дэд зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа нийтийн тээвэр, зам, орон сууц, барилга, байгууламжийн хүртээмж, хэрэгцээ, тэдний шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах үүрэгтэй ажиллах нь. Мөн иргэдийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, соёл, урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, урлаг, соёлын бүтээл хүртээмжтэй байх зэргийг боловсронгуй болгоход чиглэсэн салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг тодорхой болгох юм байна.

Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БХБЯ, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг. Яам бүрт байгуулах дэд зөвлөлийг тухайн яамны дээрх удирдах албан тушаалтан тэргүүлж ажиллах юм. Дэд зөвлөлүүд салбарынхаа сайдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал боловсруулах чиг үүрэгтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан