Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Дэлхийн банк: Монголын Засгийн газар төсвийн дэмжлэгийг хэрэгцээт хүнд нь оновчтой хүргэх тал дээр анхаарч ажиллах ёстой
Дэлхийн эдийн засаг аажим аажмаар сэргэж байна хэмээн Дэлхийн банкны судлаачид хэлэв. Хэдийгээр сэргэж байна гэдэг сайхан мэдээ ч аажим аажмаар гэхээр бидэнд ч энэ хурд шууд нөлөөлнө гэдгийг санах ёстой болох нь.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти “Санхүүгийн томоохон зээлийг хөгжлийн түншүүдээсээ авч чадах эсэх нь танай эдийн засагт нөлөөллийг авчирна. Мөн Монгол Улс 2018-2019 онд бондын эргэн төлөлт хийх нь нөлөөлөх нь тодорхой. Зээлээ авч чадсан нөхцөлд Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, 2018-2019 онд буюу цаашдаа өсгөх арга хэмжээг авч болно. Гэхдээ өсөлт бол маш байх болов уу гэсэн төсөөлөл байна. Бид тайландаа дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, тэр тусмаа ашигт малтмалын үнэ нэмэгдвэл Монгол, Камбож улсад эдийн засгийн өсөлт гарна гэдгийг дурдсан. Мөн олборлох салбарын бүтээгдэхүүний гарц нэмэгдэх нь ирэх жилүүдэд бодит үр дүн авчрах магадлалтай. Ер нь, төсвийг нэгтгэх гэдэг маш чухал. Төсвийг чангатгах процесс өнөөдөр танай улсад явагдаж байна. Гэхдээ үүнд олон зүйл шаардлагатай. Төсөвт орох орлого нэмэгдэх хэрэгтэй. Мөн олсон орлогыг оновчтой зарцуулах хэрэгтэй. Зардлын дахин хувиарлалтыг оновчтой болгох хэрэгтэй гэх мэт. Тэгэхээр Засгийн газар төсвийн процесс дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүн амын эмзэг бүлэгт хэрхэн тусч байна гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Нийгмийн хамгааллын бодлого хөтөлбөр нь цаашдаа хэр оновчтой хэрэгжих вэ гэдгээс олон зүйл шалтгаалах байх.Танай улсад төсвийг улам бүр нэгтгэж ажиллах шаардлага байсаар байна. Ялангуяа хэрэгцээтэй хүмүүст төсвийн дэмжлэгийг оновчтой хүргэх тал дээр анхаарч ажиллах ёстой байх. Нүүрсний үнийн хувьд аажим аажмаар өсөх хандлагатай байгаа ч хурд муутай байна. 2015 оны төвшинд хүрэх болоогүй байна. Гэхдээ 2017, 2018 онд аажим аажмаар нэмэгдэх төлөв бол бий” хэмээн ирэх жилүүдийн Монголын эдийн засгийн талаарх төсөөллөө хэлсэн юм.
Гэхдээ Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засагт хамгийн хүчтэй нөлөөтэй нь манай урд хөрш. Үүнээс гадна АНУ-ын улс төр, эдийн засгийн байдал ч нөлөөтэй гэдгийг Дэлхийн банкны эдийн засагч Судхир хэлж байсан юм. Энэ удаагийн ээлжит онлайн уулзалтанд Хятад, Сингапур, Индонез, Малайз, Камбож, Монгол зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудын Дэлхийн банкны төв офиссууд холбогдож, өөр өөрсдийн эдийн засагт тулгамдаж байгаа асуудлаар Дэлхийн банкны байр суурийг сонирхлоо.
Хятадын эдийн засагт хийгдэж буй хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн бүтцийн өөрчлөлттэй уялдан цаашид Зүүн өмнөд Азийн эдийн засгийн өсөлт ч удаашрах төлөвтэй ч түүхий эдийн үнэ аажмаар сэргэж байгаа, төрийн болон өсөн нэмэгдэж буй хувийн хөрөнгө оруулалт, дотоод эрэлт нь эерэг хандлага байгааг илэрхийлж байгаа гэнэ.
“Бүс нутгийн эдийн засгийн төлөв хэдийгээр эерэг байгаа ч эдийн засгийн өсөлтийн дархлаа нь бодлого боловсруулагчдын дэлхий дахинд буй болж буй тодорхойгүй байдлыг хэрхэн үнэлэх, дотоодын эмзэг байдлаа хэрхэн бууруулах зэргээс хамаарна. Гадаад санхүүжилтийн олдоц болоод өртөгт үүссэн эрсдэл, экспортын өсөлтийн нөлөөлж буй сөрөг зүйлсийн арилгах арга хэмжээг бодлого боловсруулагчид эн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти онцлон хэлснийг манай бодлого боловсруулагчид нэн тэргүүнд олж унших нь зүй биз.
Дэлхийн эдийн засаг аажим аажмаар сэргэж байна хэмээн Дэлхийн банкны судлаачид хэлэв. Хэдийгээр сэргэж байна гэдэг сайхан мэдээ ч аажим аажмаар гэхээр бидэнд ч энэ хурд шууд нөлөөлнө гэдгийг санах ёстой болох нь.Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти “Санхүүгийн томоохон зээлийг хөгжлийн түншүүдээсээ авч чадах эсэх нь танай эдийн засагт нөлөөллийг авчирна. Мөн Монгол Улс 2018-2019 онд бондын эргэн төлөлт хийх нь нөлөөлөх нь тодорхой. Зээлээ авч чадсан нөхцөлд Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, 2018-2019 онд буюу цаашдаа өсгөх арга хэмжээг авч болно. Гэхдээ өсөлт бол маш байх болов уу гэсэн төсөөлөл байна. Бид тайландаа дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, тэр тусмаа ашигт малтмалын үнэ нэмэгдвэл Монгол, Камбож улсад эдийн засгийн өсөлт гарна гэдгийг дурдсан. Мөн олборлох салбарын бүтээгдэхүүний гарц нэмэгдэх нь ирэх жилүүдэд бодит үр дүн авчрах магадлалтай. Ер нь, төсвийг нэгтгэх гэдэг маш чухал. Төсвийг чангатгах процесс өнөөдөр танай улсад явагдаж байна. Гэхдээ үүнд олон зүйл шаардлагатай. Төсөвт орох орлого нэмэгдэх хэрэгтэй. Мөн олсон орлогыг оновчтой зарцуулах хэрэгтэй. Зардлын дахин хувиарлалтыг оновчтой болгох хэрэгтэй гэх мэт. Тэгэхээр Засгийн газар төсвийн процесс дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүн амын эмзэг бүлэгт хэрхэн тусч байна гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Нийгмийн хамгааллын бодлого хөтөлбөр нь цаашдаа хэр оновчтой хэрэгжих вэ гэдгээс олон зүйл шалтгаалах байх.Танай улсад төсвийг улам бүр нэгтгэж ажиллах шаардлага байсаар байна. Ялангуяа хэрэгцээтэй хүмүүст төсвийн дэмжлэгийг оновчтой хүргэх тал дээр анхаарч ажиллах ёстой байх. Нүүрсний үнийн хувьд аажим аажмаар өсөх хандлагатай байгаа ч хурд муутай байна. 2015 оны төвшинд хүрэх болоогүй байна. Гэхдээ 2017, 2018 онд аажим аажмаар нэмэгдэх төлөв бол бий” хэмээн ирэх жилүүдийн Монголын эдийн засгийн талаарх төсөөллөө хэлсэн юм.

0 Сэтгэгдэл