Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Хоолонд хордсон хүүхдүүдийг энгийн тасагт шилжүүлжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн хүүхдүүдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан ч нэг хүүхдийн биеийн байдал хүндэрч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Харин үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал нь хүндэвтэр байсан болохоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгвэл ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж буй хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжсон учир энгийн тасагт шилжүүлсэн байна.

Мөн нэг гэр бүлийн хүүхдүүдээс гадна хордлогын шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж, тэдний есийг нь Төв аймгийн Батсүмбэр сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Тэдний биеийн байдал сайжирч, эмчилгээ нь хэвийн үргэлжилж байгаа юм байна. Голомтоос шинээр эмнэлзүй илэрсэн хүн байхгүй бөгөөд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс болон хавьтлаас цуглуулсан сорьцыг мөн хоолны сорьцыг МХЕГ-т шинжилж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан