АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Дэлхийн анхны зугаа цэнгэлийн хотыг барина

Дэлхийн хамгийн тансаг улсын нийслэл Эр-Рияд хот хүрээгээ тэлэх нь. Учир нь тус хотын захад Гибралтарын хоолойгоос 50 дахин том талбай бүхий газарт орчин үеийн томоохон зугаа цэнгэлийн хот барих төлөвлөгөөг Саудын Арави улс баталжээ.
Лас-Вегастай нутаг дэвсгэрийн хувьд бараг адилхан буюу 334 хавтгай дөрвөлжин км талбайг хамрах тус хотод соёл, спортын арга хэмжээнүүд зохион байгуулж, үзвэр үйлчилгээний газруудыг барьж байгуулах аж.
Ийм хотыг байгуулах гэж байгаа нь дэлхий дээрх анхны тохиолдол юм. Хотыг ирэх оны эхээр барьж эхлэх бөгөөд 2022 он гэхэд эхний шатны ажил нь дуусах ажээ.
Тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммад Бин Салман эдийн засгаа төрөлжүүлж, газрын тосноос хамааралтай байдлыг багасгах зорилгоор нэг жилийн өмнө “Алсын хараа-2030” төлөвлөгөөг танилцуулж байсан юм. Зугаа цэнгэлийн хот барих нь уг төлөвлөгөөний нэг хэсэг ажээ.

0 Сэтгэгдэл