АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Түймрийн тоо 70 хувиар өсчээ

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар 30 удаа ой, хээрийн түймэр гарч, 21 мянга 816 га талбай өртсөн талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн үзүүлэлт ажээ. Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцөл, шатсан га талбай, учирсан хохирлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм. 30 удаагийн түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагын 416 албан хаагч, 42 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 891 иргэн, 105 ажилласан байна.
Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар хүргүүлжээ. Мөн иргэдийг аялал, зугаалгаар орон нутгийг зорихдоо татсан тамхи болон түүдэг галаа унтрааж, галын аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас анхааруулав.

0 Сэтгэгдэл