Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг жолооч нарт анхааруулав

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи шуургатай байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Орон  нутагт Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, зорчигч, жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв.

Энэ сарын 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж салхи секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах юм байна.

Ихэнх хугацаанд  Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх бол 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан