Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Үзвэр үзсэн иргэд 6 сарын 1-нээс “И БАРИМТ” авдаг болно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.

Зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газрын байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах боломжтой болж буй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан