Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Фэйсбүүк мэдээ: Осгосон гурван хүүхдийг аварчээ
Архангай аймаг дахь Цахир сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтох 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд осгосон байдалтай байхад нь амь насыг нь аварчээ.

У.Баяртогтохыг хүүхдүүд дээр очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр өнөөх гурван хүүхэд хэвтэж байсныг аварсан байна. Тэрээр ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан ба 4 настай, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж 5 настай хүү Д.Ганхуяг, 4 настай хүү Т.Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, 7 настай хүү С.Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ.

Одоогоор дээрх 3 хүүхдийн биеийн байдал сайжирсан байна. Цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход баяр хүргье!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан