АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Долоон настай охинд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай боллоо

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Асан" эмнэлгийн эмч нар хамтран энэ сарын 22-нд долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэв.
Монголын элэг шилжүүлэн суулгах багийн хамт олноос гадна БНСУ-ын "Асан" эмнэлгийн эмч нар 15 цагийн турш үргэлжилсэн хүнд мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэсэнд ЭМЯ-ны зүгээс талархал илэрхийлэв.
Цаашид БНСУ -ын Асан төвийн эмч нартай хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Эдгээр эмч нар Монгол хүнд туслах чин хүсэл эрмэлзлэлтэй байдаг бөгөөд тэд ямар ч цалин хөлсгүй Монголын 26 хүнд манай Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хамтарч ажиллаж иржээ.
Цаашид ч эрсдэл ихтэй хагалгаанд хамтарч оролцохоо профессорын багийн ахлагч доктор Mоон Деок-Bok, эмч Жун Донг Хван нар илэрхийллээ. Асан төвийн дөрвөн эмчийг ЭМЯ- ны хүндэт тэмдгээр шагнав.
Одоо бидэнд хагалгааны дараах, үе шаттай явагддаг эмчилгээ,эрсдлээс сэргийлэх их том хариуцлага бий хэмээн эмч нарын багийн хамт олон хэлж байв. Манай улсын хувьд элэг шилжүүлэн сүүлгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд 3 дахь удаагаа хийж буй аж.

0 Сэтгэгдэл