Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Хотын дарга С.Батболд БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү-тэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар, Намянжү хотууд 1998.10.28-ны өдөр найрамдалт харилцаа тогтоосноос хойш хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа соёл урлагийн салбарт хөгжиж ирснийг хотын дарга С.Батболд онцлоод ирэх жил хоёр хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиох гэж байгаад баяртай байгаагаа хэллээ. Тэрбээр цааш хэлэхдээ “Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад бид баяртай байна. Улаанбаатар хотод Намянжүгийн нэрэмжит гудамж бий. Намянжү хотод Улаанбаатарын соёлын хотхон байдаг. Намянжү хот дахь Монгол соёлын хотхонд Монголын үндэсний бүжиг, хөгжим, уран нугаралт, циркийн үзүүлбэр, зэрэг ардын урлагийг Солонгосын төдийгүй олон улсын жуулчдад сурталчлан танилцуулж байдагт талархал илэрхийлье.” гэв.

БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү цаг зав гарган хүлээн авч уулзсан хотын даргад талархал илэрхийлээд “Би Улаанбаатарт 3 дахь удаагаа ирж байна. Энэ удаад хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцохоор ирсэн. Бид найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд ихэвчлэн урлаг соёл, боловсролын салбарт хамтран ажиллаж ирсэн. Цаашид эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ч эдийн засгийн салбарын төлөөлөл багтсан.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан