Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Ногоон хөгжлийн хэтийн зорилт, дунд хугацааны бодлогын баримт бичиг” боловсруулах ажлын хэсгийн гишүүд сургалтанд хамрагдав


УИХ-аар 2014 онд батлагдсан Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь аймаг Ногоон хөгжлийн хэтийн зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд БОАЖЯ нь Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл болон НҮБ-ын НЭЗТТ төсөлтэй хамтран Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь аймгийн “Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг” боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг  8-р сарын 24-25-нд БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтад дээрх аймгуудын ЗДТГ, БОАЖГ-ын дарга, мэргэжилтнүүд ажлын хэсгийн гишүүд оролцож байна.

Энэхүү сургалт нь ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан улмаар аймгийн ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Эдгээр аймаг нь 2017 онд багтаан “Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ээ боловсруулж, ИТХ-аараа батлуулахаар зорин ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан