Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Ховдын иргэн тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогджээ

Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйл, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 "а" дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 160, 161 дүгээр тушаалыг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн "М" нь тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь албан ёсны шинжилгээний хариугаар батлагдсан байна. Тиймээс Засаг даргын захирамжаар тухайн иргэний амьдардаг байр болон БОЭТ-ийн Халдвартын тасгийн барилга байгууламжид хорио цээрийн онцгой дэглэм тогтоох, хорио цээрийн дэглэм тогтоосон газруудад пост ажиллуулж, хүний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, дэглэмийн хэрэгжилтийг хангаж, халдвар тархалтыг таслан зогсооход чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч ажиллахыг албаны хүмүүст үүрэг болгосон байна. Хорио цээрийн дэглэм өчигдөр оройноос эхэлсэн бөгөөд энэ сарын 30-ны 23:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэх аж.
Ховдын тарвас ч осолтой болж дээ тэгвэл.

0 Сэтгэгдэл
2017.08.29