Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Наймдугаар сарын 31-нд болох үйл явдал

09:00 цагт: “Цөмийн зэвсгийг хураах асуудал: олон улсын болон бүс нутгийн хандлага, төлөв” сэдэвт олон улсын бага хурал болно. хурлын хүрээнд: Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болон зарласан цагаасаа хойш уг статусаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах чиглэлээр авч хэрэгжүүлж ирсэн туршлага, ач холбогдлыг, мөн олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцана. Хаана: ГХЯ-ны зөвшилцөл танхимд

11:00 цагт: Спортын Төв Ордны нэг давхарын хурлын танхимд Монголын бодибилдинг фитнессийн холбооны зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 20-26 ны өдрүүдэд зохион байгуулагдсан ААШТ-д 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдлсөнөөс Монголын баг тамирчид амжилттай оролцож 4 Алт, 3 Мөнгө, 5 Хүрэл медаль хүртэж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медаль Цомын эзэн болжээ.

11:00 цагт: Франц Улсын Парис хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д медаль авсан тамирчид Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

14:30 цагт: Австралийн Элчин сайдын өргөөнд Австралийн бичил төслийн санхүүжилт авах 10 ТББ гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

Европын Чихрийн Шижин Судлалын холбоо ,Монголын эмч нар хамтран "Чихрийн Шижингийн Олон Улсын сургалт семинар"-г  Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулна. Тус сургалтад дэлхий дахинд тулгамдаж буй таргалалт, чихрийн шижин,чихрийн шижингийн эрт болон хожуу үеийн хүндрэлүүдийн оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар Европын холбооны 12 орны профессор ,эмч нар хүрэлцэн ирж эмнэлзүйн сургалт хийнэ. Утас : 96664800

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан