Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Улаанбаатар түншлэл-2017” үзэсгэлэн маргааш болно

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-10-нд “Мишээл Экспо” төвд  42 хоёр дахь жилдээ болно. НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцоно гэдгийг гэдгийг МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа мэдээллээ. Тэрбээр, “Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад сав, баглаа, боодол болон тоног төхөөрөмж худалдан авах, түгээх зэргээр олон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах шаардлага бий болдог. Үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүд бусад компаниудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцах, судлах, түншээ олох боломж бүрдэх юм” гэлээ.

Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал болон сугалаат худалдаа явуулах аж. Мөн үзэсгэлэнд байгаль, экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулсан тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг НЗД-ын нэрэмжит шагналаар шагнана хэмээн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Бат-Орших дурьдав.

Үзэсгэлэнд Тайваний аж ахуйн нэгжүүд эмнэлэг, цахилгааны тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан болон мод боловсруулах, Чехийн компаниуд сүү, сүүн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөө танилцуулах юм. Мөн Хонгконгууд сувд шүрэн эдлэл, гоёл чимэглэл, ОХУ-аас зөгийн бал, хүнсний бүтээгдэхүүнээ сурталчлах аж. Харин дотоодын аж ахуйн нэгжүүд барилга, эм, гоо сайхан, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн болон үндэсний онцлогийг шингээсэн гар урлалаа танилцуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан