Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Мартах эрхгүй, давтах ёсгүй” хэлмэгдэгсдэд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийгмийн түүчээ болсон 37000 мянга гаруй хүнээ харгис хэрцгийгээр буудан хороосон хэлмэгдүүлэлт хэмээх хар өдрүүдийг дахин давтах ёсгүй. Дахин давтахгүйн тулд үүнийг мартах учиргүй.  Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монголын Үндэсний түүхийн музейд “Мартах эрхгүй, давтах ёсгүй” үзэсгэлэн нээлтээ хийлээ.  Уг үзэсгэлэнг энэ сарын 27 хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Цагаатгалын комиссын анхны дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын удирдлагууд, Монголын улстөрийн хэлмэгдэгсэдийн холбооныхон, Гандантэгчинлэн хийдийн лам нар, хэлмэгдэгсэдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Үзэсгэлэнг нээж, Цагаатгалын комиссын анхны дарга асан Р.Гончигдорж үг хэлэв. Тэрбээр “Монголын төрт ёсны уламжлалыг өвлөн залгаж явах учиртай, Монголын оюун сэтгэлгээг авч явах заяатай төрсөн тэр сэхээтнүүд, гэгээнтнүүд, шинэ Монголын төрийг шинэ цагт нь авч явах хүмүүс тэр цагт хэлмэгдэн үгүй болсон. Тэдгээр гэгээнтнүүд маань үгүй болох нь цагийн эрх байсан. Харин түүнийг сэргээж, дурсаж, дахин давтахгүй байх үүрэг бидний үед ирсэн билээ. Ийм учраас үнэхээр бид энэ хэлмэгдүүлэлтийг давтах эрхгүй юм, мартах ёсгүй юм.  1990 онд УБХ-ын дэд ерөнхийлөгчийн хувьд энэ комиссийг ахлан ажиллах хувь таарсан юм. 1996 онд сэтгэлд зулын төдий, далайд дусал төдий боловч хэлмэгдүүлэгсэдийг цагаатгах, нөхөх олговор олгох хуулийг баталж гаргаж байсан нь ямар нэг заяагаар надтай холбогдсон. Надад ийм үүрэг цагийн эрхээр ирсэн. Тийм учраас өнөөдөр энэ үзэсгэлэнг нээж байгаадаа бас баяртай байна. Тэр гэгээн сайхан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэе, түүх шасдирыг сөхөж харцгаая. Тэднийхээ үлдээсэн хамгийн том сургамжийг дахин давтахгүйн төлөө сахиж явцгаая” гэв.

Үзэсгэлэнг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс  Монголын Үндэсний музей , ТЕГ-ын тусгай архив, Архивын ерөнхий газар, Гэндэн сан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн музей хамтран зохион байгуулж, 80 гаруй эд өлгий зүйлс, 10 гаруй баримт бичиг, кино дүрслэх зэрэг бичлэг, түүхэн гэрэл зураг зэрэг үзмэрүүдийг дэлгэлээ.

Дашрамд дурдахад энэ онд 1987 оны хэлмэгдүүлэлт эхэлсэн 80 дахь жил тохиож байгаа юм. Бүрэн бус мэдээгээр 37000 орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэгээс 31220 хүнийг цагаатгаад байгаа юм.

Улаанбаатар хот орон нутагт хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулсан нийт хөшөө 56, музей булан 45, нэрэмжит гудамж талбай, сургууль, байгууллага 66, суварга 114, гэрэлт самбар 28 дурсгалын багана 31 тус тус босгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан