Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Солонгосын Мэдээллийн төвд үнэ төлбөргүй солонгос хэлний хичээл явагдаж байна

МЗХ-ны дэргэд Солонгос хэл, соёл, түүх сонирхон судалдаг залууст зориулан Солонгосын мэдээллийн төвийг БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран  нээсэн билээ. Тус төвд долоо хоног бүр тогтсон цагт сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг.

Тухайлбал долоо хоног бүрийн Мягмар гарагт 18:00 цагаас Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалт явагдаж байна. Хичээлийг Койка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхэмийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн     CHOI, JI –HI зааж байгаа юм.
CHOI, JI –HI  нь МЗХ-нд нэг жилийн хугацаанд ажиллахаар ирсэн бөгөөд  түүний хувьд МЗХ-ны “Солонгосын мэдээллийн төв”-д ажиллаж, Монгол залууст Солонгос улсын соёл, боловсрол, түүхийн талаар бүхий л төрлийн мэдээлэл өгч ажиллах юм.
Сургалтад хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд сургалтын талаар болон Солонгосын мэдээлийн төвийн үйл ажиллагаатай https://www.facebook.com/СолонгосынМэдээлийнТөв фэйсбүүк хуудсаар зочлон танилцаарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан