Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Сайн контентийг хэрхэн бүтээх вэ? сургалт боллоо
"Контент маркетингийг хэрхэн амжилттай бүтээх вэ?” сэдвийн дор өргөн хүрээтэй сургалт болж өндөрлөлөө. Уг сургалтыг "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ, "JCI централ” байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд сэтгүүлч, маркетингийн залууст зориулжээ.



Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр маркетинг, сурталчилгааны уламжлалт хэлбэр ард хоцрогдож, шинэ маркетингийн төрлүүд эрчимтэй хөгжиж, хүлээн авагч иргэд ч түүнийг хүсэх болсныг энэ удаагийн сургалтыг удирдан зохион байгуулсан "Контент маркетинг” ХХК-ийн захирал Д.Гэрэлт-Од онцлож байлаа.


Энэ цагт маркетинг хэрхэн өөрчлөгдөж буй талаар болоод маркетингийн сайн, муу жишээ дурьдан сонирхолтой хэлбэрээр итгэл тавьсаныг оролцогчид ихээр сайшаав. Хэрвээ сайн контент бүтээж чадвал маркетинг хийх шаардлагагүй, харин муу контент нь хичнээн маркетинг хийгээд хэрэглэгчдэд хүрдэггүйг энэ удаад онцлосон юм.


Эерэг өөрчлөлт, хандлагыг бүтээх, түгээх чиглэлээр хоёр байгууллага түншлэлийн гэрээтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 14 хоног тутамд сургалт зохион байгуулах юм. Дараагийн сургалт энэ сарын сүүлээр Нийслэлийн төв номын санд зохион байгуулагдах ба "Зөрчлийн тухай хуулийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах” сэдвээр зөвлөгөө сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтанд МҮСХНХ-ний 120 сэтгүүлч хамрагдах юм.
0 Сэтгэгдэл
САЙТУУД ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ЕРӨӨЕ... GOOGLE: ШИНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ... НЕОПАРАДИГМ...
Хамгийн их уншсан