Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Баянзүрх дүүргийг хуваахгүй л бол Су.Батболдын санаа амрахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрсөн долдугаар сарын 15-нд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийг хоёр хуваах боломжийг судлах ажлын хэсэг байгуулсан юм байна.
Хэдийгээр эрхэм Засаг дарга тус дүүргийг 28 хороо, 331.5 мянган хүнтэй нийслэлдээ хамгийн томд ордог дүүрэг учраас хоёр хуваах нь зүйтэй гэсэн шалтаг хэлж байгаа ч чухамдаа шалтгаан нь өөр.
2016 оны Орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт МАН ялагдаж, энэ том дүүрэг АН-ын мэдэлд орчих гээд байгаа нь Засаг даргад таалагдахгүй байгаа бололтой.
2016 оны Орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт МАН ялагдаж, энэ том дүүрэг АН-ын мэдэлд орчих гээд байгаа нь Засаг даргад таалагдахгүй байгаа бололтой.
Ингээд дүүргийг хоёр хуваачихвал ядаж тал хэсэгт нь ч болтугай МАН-ын хүмүүсээ томилж болно гэж тооцоолсон хэрэг.
Уг нь өнгөрсөн 2016 онд болсон Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН 22, МАН 19 суудал авсан дүн гарсан. Нэг томоохон дүүргээ сөрөг намдаа алдлаа гэж сандарсан МАН-ынхан сонгуулийн хороогоо шахсаар АН-аас сонгуульд ялсан зургаан хүний нэрийг хасуулснаар маргаан хэрүүл жил шахам үргэлжилж энэ хугацаанд энэ том дүүрэг эзэнгүй байж байгаа нь энэ.
Ялагдсан МАН-ынхан ИТХ-аа бойкотлон хуралдаа суухгүй гэдийж, олонхи АН-ынхан хурлаа хийгээд Засаг даргаа нэр дэвшүүлээд ирэхээр нь эрхэм Су.Батболд батлахгүй гэдийсээр өнөө хүрч байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 29-нд дүүргийн ИТХ нь зургаа дахь удаагаа 53,6 хувийн ирцтэй хуралдаж Дүүргийн Засаг даргадаа АН-ын бүлгийн Т.Баясгахыг нэр дэвшүүлэн дүүргийн Засаг даргаар томилуулахаар Улаанбаатар хотын захирагч С.Батболдод өргөн мэдүүлсэн ч аанай л таг чиг. Харин ч өөдөөс нь танай дүүргийг хоёр хуваана гээд сууж байна.

Улаанбаатарын энэ том дүүрэг, эзэнтэй байх эсэх дүүргийн ажил алба, ард түмний нь амьдрал ямар байх нь МАН-ын гишүүн, малын эмч, уяач Су.Батболдод огтоос хамаагүй бололтой, Ганцхан өөрийн намын хуруун хүүхэлдэй томилох намын, хувийн ашиг сонирхол нь л чухал. Иймдээ ч нэгэнт АН олонхи болчихсон ИТХ-д өөрийн намын бууны ямар ч нохойгоо дэвшүүлээд амжилтад хүрэхгүй болохоор дүүргийг нь хоёр хуваахаар зүтгэж байгаа нь энэ.
Одоо түүний хувьд энэ зорилгодоо л хүрч байвал, нийслэлийн ажил амьдрал, тэр малын өвчин гараад байгаа Хан-Уул дүүрэг, энэ хотын замын ачаалал чухамдаа огтын падгүй. Харин ч бүх шатны хичээл сургууль эхэлж, оюутан цугларан Улаанбаатарт авто замын ачаалал эхлэх гэж байгааг далимдуулан төв зам дээр зүүн тийш эргэхийг хориглон замын түгжрэлийг улам нэмэгдүүлж, иргэдийг бухимдуулж байгаад багагүй мөнгө зарцуулсан энэ төслийнхөө тухай мэдээл хэмээн хэвлэлүүд бичиж, мөнгийг үргүй зарцуулсан нөхдөд хариуцлага тооцож төлүүл хэмээн шаардаж байна. Харин нийслэлийнхэн 960 сая төгрөг биш 14 сая төгрөг л зарцуулсан гээд хэнэг ч үгүй сууж байгаа.
Уг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гээд заачихсан байхад Су.Батболд гуай УИХ-ын гишүүн байсан гэдэгтээ эрдээд өөрөө шийдчих гээд зүтгэж байгаа бололтой.
Нийслэлийн энэ том дүүргийг бүтэн жил Засаг даргагүй гацаачихаад үүндээ сэтгэл ханалгүй одоо хоёр хуваана гэж бас хэдэн жил сарын нүүр үзэх гэж суугаа хүн дээ, энэ хотын дарга маань.
0 Сэтгэгдэл