Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
НМХГ-ЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУН СЭТГҮҮЛЧИЙГ ШҮҮХЭД ӨГӨВ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун сэтгүүлчээс 20 сая төгрөг нэхэмжлэн цагдаад хандлаа. Зариг.мн нь сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2017 оны долоодугаар сарын 26-ны өдөр хүүхдүүд хоолонд хордож хүндээр өвчлөөд байгаа мэдээллийг бэлтгэхээр тус газарт очсон байгаа юм. Сайтын хувьд видео мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулдаг. Гэвч тодруулга авах гэж зорьж очсон даргын өрөө эзгүй, лацтай байжээ.

Тиймээс НМХГ-т хандаж хүнсний чанарт хэрхэн анхаарч хяналт тавьж байгааг тодруулахад дарга нарынх нь өрөө лацтай цоожтой байсныг мэдээлсэн. Ингэхдээ НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нь гурван хэлтсийн даргатайгаа амраад алга болсныг мэдээлэв. Гэтэл тус газрын дарга Л.Эрдэнэчулуун БЗД-ийн цагдаагийн хэлтэст тухайн мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлчээс "нэр төрд халдсан" хэмээн 20 сая төгрөг нэхэмжилж гомдол гаргасан байна. БЗД-ийн цагдаагийн хэлтэс эрхэм даргын гомдлын дагуу шалгасан ч "тухайн үед амралтаа авсан нь үнэн , сэтгүүлч НМХГ-ын дарга нарын нэр төрд халдсан үйлдэл тогтоогдоогүй" учраас хэргийг хаасан аж.

Гэтэл Л.Эрдэнэчулуун дарга Баянзүрх дүүргийн прокурорт гомдол гаргаж, гомдлыг одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа нь сонирхолтой.

Тухайн өдөр НМХГ-ын хэвлэлийн төлөөлөгч Д хэлэхдээ "Манай дарга нар амраагүй, дээд давхарт хуралдаж байгаа" гэж сэтгүүлчид худлаа мэдээлэл өгсөн байдаг. Сэтгүүлч хуралдаж байгаа дарга нарын зургийг дарж баталгаажуулахад газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлтсийнхээ гурван даргатай тухайн хуралд байгаагүй юм.

Тэгэхээр энэ мэт сэтгүүлчийг чулуу хөөлгөж, ард түмэнд худал мэдээлэл өгч, хууль, хяналтын байгууллагын нэрийг барьж, айлган сүрдүүлж байгаа төрийн албаныхан өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэлэх нь зүйн хэрэг биз ээ.

Эх сурвалж: http://zarig.mn/2d0

2 Сэтгэгдэл
Ene MH-iinhan denduu davarch bna Amarsan tuhai ni medeelsnii tuluu arai soliotoi yu gui yu Iim soliorliin tsaana ih hemjeenii mungunii asuudal baidgiig medeh uu
Эрдэнэчулуун уг нь их л зөв хүн байгаам яасийн болоо
Хамгийн их уншсан