Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Д.Оюунхорол: Мянганы сорилтын корпорацийн тусламжаар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийг шийдэх гарц хайхаар болсонд баяртай байна

Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч шинээр томилогдсонтой холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа. Тус корпораци нь Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулан цэвэрлэх байгууламжаас гарч буй буй бохир усыг цэвэршүүлэх замаар дулааны цахилгаан станциудад нийлүүлж, дахин ашиглах ажлыг эхлүүлэхээр тохироод байгаа юм. Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагчаар шинээр томилогдсон Жей Шир нь энэ төрлийн гэрээ байгуулан, амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай гэдгийг энэ үеэр онцлоод Монголтой байгуулах II шатны компакт гэрээг амжилттай урагшлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа тус корпорацийн төлөөлөл дуулгасан юм. БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол  цаашдын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мөн онцлоод юун түрүүнд шийдэх хэд хэдэн асуудал байгааг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станциудад нийлүүлэх гол зорилго бүхий бидний хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй төслийг хэрэгжүүлэхэд асуудал тулгарсан. Монголын төр засгийн тогтворгүй байдлаас болж төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихаар ТЭЗҮ-ээ боловсруулан бэлтгэл ажилдаа ороод байсан компанийн ажил цуцлагдлаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад бидний хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл ч  үр дүнгүй болох эрсдэл үүсээд байна. Тиймээс би та бүхнээс хамтарч хэрэгжүүлж байгаа төслөө үр дүнд хүргэхийн төлөө төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай 300 сая ам.долларын санхжүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайх хэрэгтэй болов уу гэж бодож байна” хэмээсэн юм. Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч Жей Шир “Мянганы сорилтын корпорацийн хувьд II шатны компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрэгжих төсөлд зориулж 350 сая ам.долларын зээлийг олгохоор болсон учир төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийн асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ анхнаасаа төв цэвэрлэх байгуламжаас гарч буй бохирыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станцид нийлүүлэх замаар Улаанбаатарын усны хангамжийг сайжруулах зорилготойгоор танай яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслөө үр дүнтэй болгохын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хандилагч орнуудаас олох боломжийг судалж, гарц хайхад татгалзах зүйлгүй. Үүний тулд бидний цаашдын хамтын ажиллагаа, танай яамны үүрэг чухал гэдгийг онцлох хэрэгтэй” хэмээлээ. Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн тусламжтайгаар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд талархал илэрхийлээд Засгийн газар болон холбогдох газруудад танилцуулна гэдгээ хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан