Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
1700 гаруй иргэн хамрагдаад байсан шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

ХУД-ын 10-р хороо, Морингийн даваанд шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн Засаг даргын А/268 дугаар захирамжаар хорио цээрийн бүс тогтоон, нийт 28 хоног хэрэгжүүллээ. Энэ хугацаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, МХХ,  НМЭГ, Эрүүл мэндийн төв, ЗДТГ, ”Гүнтэрэм” мал эмнэлэг үржлийн нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 75 алба хаагч 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, нийт 531 мянга 804 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн эрүүл мэнд, болон зайлшгүй шаардлагаар 359 иргэнийг хорио цээрийн дэглэмээс гаргаж, нийт 450 иргэнийг хорио цээрийн дэглэмийн бүсрүү оруулжээ. Төрийн банкны нэг цэгийн үйлчилгээ, Хаан банкны явуулын АТМ-ийг ажлын өдрүүдэд байршуулан, иргэдэд үйлчилж, УСУГ-аас хэрэглээний цэвэр усаар тогтмол хангаж байв. Хорио цээрийн  бүсэд 851 өрхийн 1712 иргэн, 19 өрхийн 2170 толгой мал, 1 цэцэрлэг, 1 сургууль, 8 хүнсний дэлгүүр, 2 гүний худаг байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан