Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийслэлийн НҮГ-ын дарга нарын зарим албан тушаалтныг авлигын хэрэгт буруутгажээ


Энэ жил 20 жилийн ой нь болж, 50 ажилтнаас 300 ажилтантай болтлоо өргөжсөн гэх Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрынхан өнгөрсөн өдрүүдэд бужигнаантай байна. Тус газар нь НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, агентлагуудын төрийн үйлчилгээг жигд хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгө санхүүг төлөвлөн зарцуулах, материал ашиглалт хадгалалтанд хяналт тавих, ажил үйлчилгээний төсвийг хянах, батлагдсан төсөв хөрөнгийн төлбөр тооцооны гүйлгээг цаг хугацаанд нь хийх үндсэн зорилготой байгуулагдсан гэдэг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын аж ахуйн бүхий л үйл ажиллагааг энэ газар зохицуулдаг аж.

Энэ сарын 18-нд нийслэлийн Хангарьд ордонд Авлигатай тэмцэх газрынхан нэгжлэг хийсэн гэх мэдээллийн мөрөөр тодруулахад Нийтлэг үйлчилгээний газрын зарим албан тушаалтныг албан тушаалаа буруугаар ашиглан төрийн өмчийг шамшигдуулсан хэмээн АТГ-аас буруутган, прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийн, бэлэн мөнгө болон зарим санхүүгийн баримтыг хураасан байна.Одоогоор АТГ-аас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч хэвлэлүүд нийслэлийн НҮГ-ын дарга Ш.Одончимэг, Санхүү аж ахуйн албаны дарга Д.Энхжаргал нарын 4 хүнийг АТГ-аас баривчлан авч явсан төдийгүй хоёрыг нь  Түр саатуулах 461 дүгээр ангид хорьсон тухай мэдээлж байна.

Тэднийг өөрсдийн  хамаарал бүхий Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанид бараа материал нийлүүлсний төлбөр хэмээн багагүй мөнгө дансаар шилжүүлэн авсан гэж буруутгагдаад байгаа бололтой. Ш.Одончимэгийн хувьд 2012 онд тус газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд Э.Бат-Үүл даргын тушаалаар нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний газрын даргаар  ахин томилогдсон бөгөөд энэ жилийн эхээр нийслэлийн Засаг дарга С.Батболдтой үр дүнгийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллаж байсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан