Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
40-60 ам метр талбайтай орон сууц хамгийн их эрэлттэй

Статистикийн мэдээллээс харвал эдийн засгийн хямралт нөхцөл байдлын улмаас  манай улсын барилгын салбарын хөрөнгө оруулалт, бүтээмж, борлуулалт нь саарчээ. Гэсэн ч орон сууцны барилгын ажил тус салбарт давамгайлсан хэвээр. Өнгөрсөн 9 дүгээр сард 1.5 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн дүн бий. Үүний 46.5 хувь нь орон сууцны барилгад ногдоно.
Тэгвэл орон сууцны борлуулалт ямар байгааг сонирхоё. Монголбанкнаас гаргасан орон сууцны ипотекийн тайланд 9 дүгээр сард арилжааны банкууд 808 зээлдэгчид 49.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингээд нийт 4.2 их наяд төгрөгийн орон сууцны зээлийг 92.6 мянган өрх авлаа. Нийт зээлийн 99.5 хувийг төгрөгөөр үлдсэнийг нь гадаад валютаар олгосон гэв.

Орон сууцны нийт зээлийн 95.7 хувь нь хэвийн 2.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна. Уг судалгаанд дурдсанаар хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ наймдугаар сарынхаас 0.4 хувиар буурсан үзүүлэлт гарав. Харин чанаргүй зээлийн хэмжээнд ямар нэг өөрчлөлт ороогүй аж. Гэхдээ чанаргүй зээлийн дийлэнхийг гадаад валютаар авсан зээл эзэлж байгаа юм.
Иргэд хүү бага тул гадаад валютын зээлийг илүүд үзэх талтай байдаг. Энэ нь ханшийн эрсдэл дагуулах нь бий. Иймд валютын ханшийн савалгаатай үед зээлийн эргэн төлөлт нь хүндэрч чанаргүй гэсэн ангилалд орсон гэнэ. 

Одоогоор нэг зээлдэгчид олгосон зээлийн дундаж  нь 61.3 сая төгрөг бөгөөд 17.5 жилийн хугацаатай. Зээлийн дундажийг байршлаар нь ялган  үзвэл Улаанбаатар 70, орон нутагт 35.7 сая төгрөг байна. Нийт зээлийн 3.7 их наяд төгрөг нь 80 ам метр хүртлэх орон сууцанд хамаарч байгаа юм. Тэр дундаа иргэд 40-60 ам метр талбайтай орон сууц хамгийн их худалдан авчээ.

Сард 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийвэл ипотекийн зээл хэвийн үргэлжлэх тооцоог Монголбанк гаргаад байгаа.  Гэвч төв банк ирэх оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрөөс гарна. Уг зээлийн санхүүжилтийг Засгийн газар хариуцаж улсын төсвөөс гаргах учиртай. Иймд Засгийн газар сард доод тал нь 25 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж өгөх шаардлага бий. Үлдсэн мөнгийг орон сууцны зээлийн эргэн төлөлтөөс нөхөхөөр төлөвлөсөн. Тэгвэл 9 дүгээр сард орон сууцны зээлээс 39.1 тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Үүнийг 8-дугаар сартай харьцуулбал 0.1 хувиар өссөн бөгөөд 9.8 тэрбум төгрөг хугацаанаасаа өмнө төлөгдсөн байна.  


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан