Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
“Аз жаргалтай Улаанбаатар” 27.4 сая төгрөгөөр бүтсэн


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан юм. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өгсөн юм.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг.  Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.


Уран барималч н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг гарган Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн энэ хөшөөг байршуулсан” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
HARANHUI SHONO OCHOOD MORGOCHIH VII DEE,YAG YAVGAN HUNII ZAM DEER HIIDEG
Хамгийн их уншсан